Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкт машины уралдааны үеэр осол гарчээ

 АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт болсон том оврын автомашины уралдааны үеэр осол гарсны улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. AP агентлагийн мэдээлснээр Лос-Анжелесаас 160 км зайд орших замаар хурдалж явсан машин гэнэт жолоодлого алдан үзэгчдийг дайрчээ.

Гэмтэл авсан хүмүүсийг эмнэлэгт нисдэг тэргээр хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Жил бүр уламжлал болгон зохиодог "Калифорни-200” уралдаанд нийт 50 автомашин оролцож 80 км бартаат зам туулдаг бөгөөд энэ тэмцээнийг үзэж сонирхохоор Америкийн өнцөг булан бүрээс 1000 гаруй хүн цугладаг юм байна.

Замын ойр орчимд гэрэлтүүлэг муу, хашилт байхгүй байснаас осол гарсан гэж тусгай албаныхан тайлбарлажээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.