Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН, АН хоёрыг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдлээ

 “Улс үндэстнээ аваръя” зорилгын дор нэгдсэн бүлхэмүүдээс улс төрийн хоёр намыг шүүхэд өгч байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ: Өнөөдөр монгол хүн шарилын газраа харийн этгээдээс худалдаж авах хүртлээ газар нутаг нь бусдын эзэмшилд шилжиж, төрийн үйл ажиллагаа нь дампуурч, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал алдагдлаа. Үүний буруутан нь МАХН, АН хоёр  юм.

Учир нь эрх баригч энэ хоёр нам улс орны эрх ашгийн эсрэг чиглэсэн шийдвэрүүдийг намын бүлэглэлүүдийн хаалттай хуралдаанаараа гаргаж, намын дарга нар нь Засгийн газрыг удирдан тэдгээр шийдвэрээ хэрэгжүүлж ирсэн.

Үр дүнд нь ард түмнийг ядуурал боолчлолын намагт живүүлж, харийн этгээдүүд, хэрмэл золбин гэмт хэрэгтнүүдээс нутаг орноо харамласан нутгийн ард иргэд нухчигдан дарлуулж, залхаан цээрлүүлэлтэд өртөж, анчнаас зугатсан туулай мэт айдас түгшүүр дунд амьдрах боллоо.

Иймээс бүлхэмүүдийн нэгдсэн төлөөллийн үүрэг болгосноор О.Лхагвадорж, Г.Дашдэмбэрэл нар улс төрийн намын тухай хуулийн 23.2. дугаар зүйлд заасан "Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах,…улс орны тугаар тогтнол аюулгүй байдлын эсрэг…. үйл ажиллагаа … явуулсан… " гэсэн заалтыг үндэслэн МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглуулахаар УДШ-д нэхэмжлэл гаргаж байна гэлээ.

Мөн энэхүү нэхэмжлэлийг дэмжин, олон зуун хүн гарын үсгээ зурсан хэдий ч шүүхийн үйл ажиллагаанд гарч болох хүндрэлийг харгалзан зөвхөн хоёр хүний нэрээр шүүхэд хандах болсноо нэмж хэллээ.

Б.Энх-Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.