Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Италичууд Давидыг булаацалдаж байна

 Уран барималч Микел Анжелогийн алдарт Давидыг Флоренс хотын зөвлөл Засгийн газартайгаа булаацалдаж байгаа тухай “Telegraph” мэдээлжээ. Жил бүр 1.5 сая жуулчдын нүд хужирлаж, эх орондоо 12.5 сая долларын орлого оруулдаг уг баримлын эзэмшигчийг тогтоохоор тус улсын шүүх хэдэн зууны тэртээх бичиг баримтыг сэргээж байгаа аж.

Харин маргааны тухай тус улсын Соёлын сайд Сандро Бонди “Түүх бидний талд байгаа” хэмээн мэдэгджээ. Учир нь нэгэн цагт бүгд найрамдах улс байсан Флоренс 1861 оноос Италийн харьяа болсон тул уг бүтээлийг зөвхөн тус хотын эзэмшилд өгөх аргагүй хэмээн тэрбээр үзэж байгаа юм.

Харин Флоренс хотын зөвлөл “Манай хотын 400 гаруй иргэн уг хөшөөг бүтээхэд гар бие оролцож, 1501 онд хотын цогчин дуганд хүлээлгэн өгч, 1504 онд дуусган Палаццод байрлуулсан тул яах аргагүй зөвхөн манай хотынхны өмч” хэмээн мэтгэж байгаа гэнэ.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.