Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бан Ги Мун Пакистанд

Үерт нэрвэгдсэн Пакистан улсын байдалтай танилцаж, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтын ажлын явцыг шалгахаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Исламабадад хүрэлцэн ирсэн билээ. Байгалийн гамшигт элгэн садан, орон гэрээ алдсан нутгийн иргэдийн талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа тэрбээр “Миний хувьд өнөөдөр зүрх зүссэн өдөр байлаа.

Энэ албыг хашиж байх хугацаандаа ийм их зовлон учруулсан, эмгэнэл дагуулсан гамшгийг үзсэнгүй” гэжээ. Мөн Бан Ги Мун НҮБ-ын нөөц сангаас 10 сая долларын тусламж нэмж үзүүлэхээ зарласан байна. Ингэснээр Дэлхийн хамтын нийгэмлэгээс тус улсад үзүүлж буй тусламжийн нийт хэмжээ 27 сая доллар болох юм. Тэрбээр Пакистаны иргэдэд тусламжийн гараа сунгахыг дэлхийн бусад оронд уриаллаа.

Одоогийн байдлаар АНУ 70 сая гаруй долларын тусламж үзүүлсэн аж. Судлаачдын үзэж буйгаар Инд мөрний усны түвшин дахин дээшлэх хандлагатай байгаа нь тус улсын Панжаб, Синд мужийн оршин суугчдыг түгшээж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.