Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Фатх аль-Ислам” бүлэглэлийн толгойлогчийг “дарав”

 Алан хядах “Фатх аль-Ислам” бүлгийн толгойлогч Абд-ар-Рахман Авардыг Ливан улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд устгав. BBC агентлагийн мэдээлснээр А.Авард хоёр хамсаатны хамт Сири орох замын ойролцоо бүгж байсныг Ливаны цагдаагийнхан илрүүлсэн байна.

Тусгай албаны ажилтнууд бууж өгөхийг А.Авардаас шаардахад өөдөөс нь гал нээсэн гэнэ. Буудалцааны үеэр гэмт этгээд хамсаатнуудтайгаа амь үрэгджээ. “Фатх аль-Ислам” бүлэглэлийг “АльКайда”- тай холбоотой гэдэг агаад толгойлогч болон гишүүдийг нь Ливаны Засаг захиргаа 2007 оноос эхлэн эрэн сурвалжилж байжээ.

Лалын алан хядагч Шакер аль-Абсигийн үндэслэсэн тус бүлэглэл 2004 оноос Ирак, Израильд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байв. Албан бус эх сурвалжаар 200 гаруй гишүүнтэй “Фатх аль-Ислам” бүлэглэлийн толгойлогчид Ливаны газар нутагт алан хядах ажиллагаа явуулсан гэж цаазаар авах ял оноон эрэн сурвалжилж байжээ.


Б.ХҮРЭЛБААТАР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.