Монгол, Оросын 900 орчим хүүхэд ОХУ-д болсон хүүхдийн урлагийн “Даура бол зээрийн нутаг” уралдаанд оролцжээ. Чита муж монголын сургуулиудаас нийтдээ ерөнхий боловсролын 72 сургуулийн 900 хүүхдээс 762 уран зураг, 150 зохион бичлэг, домог, шүлэг, өгүүллэг ирсэн байна. ОХУ-ын Өвөрбайгалийн байгалийн нөөцийг хамгаалах яам болон Дэлхийн байгаль хамгаалах холбооноос зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь энэ бүс нутагт олноороо амьдардаг, нүүдэллэн ирдэг, дэлхийн “Улаан ном”-д орсон зээрийг хамгаалах зорилготой юм. Уралдаан зохион байгуулагчид ирсэн бүтээлүүдийг шалгаруулаад төрөл бүрийн номинациудад 36 сурагчийг шагнасны зэрэгцээ идэвхтэй оролцсон 82 хүүхдийг тусгайлан шагнажээ.







0 Сэтгэгдэл