Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анхны тэмцээн, анхны цом

 Монголын циркийн урлагийн нэрийн хуудас болсон уран нугараачид эх орныхоо нэрийг дэлхийд дахин гайхуулаад ирлээ. Вьетнамын Ханой хотын 1000 жилийн ойд зориулсан Олон улсын циркчдийн III наадам өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө.

Наадамд улсаа төлөөлөн “Кон арт”, “Х Roses” студийн уран бүтээлчид амжилттай оролцож хос нугаралтын төрлөөр “X Roses” студийн бяцхан уран нугараач У.Номуун, Т.Нандинцэцэг нар хүрэл цом хүртсэн байна. Тэд өмнө ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байгаагүй бөгөөд нугараач болох гараагаа амжилттай эхлүүлж олон улсын наадамд нэрээ дуудуулснаараа онцлогтой аж.

Дашрамд дуулгахад “X Roses” студийн уран нугараачид сүүлийн жилүүдэд оролцсон наадам бүрийнхээ шагналт байрт шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Учаод болсон Олон улсын циркчдийн наадмаас тус студийн нугараач охид хүрэл арслан хүртэж байсан билээ.


Ж.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.