Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МС Тэмүүжин: Би Quiza-гийн зохиосон дууг хөлийнхөө чигчий хуруугаар бичнэ

 Өргөн өмд, арзгар ултай гутал, хар шил, хачин этгээд шивээсгүйгээр тэднийг төсөөлөхийн аргаг үй. Гялалзаж, гялтганах шигтгээгээр дүүрэн гоёл чимэглэлүүд нь чамин тансгаараа бүсгүйчүүдийнхээс давна уу гэхээс лав дутахгүй тийм нэг хээнцэр эрчүүд энэ айлын “тогоонд буцална”. “Үг” хэмээх зэвсгийг баруун солгойгүй цацах, муухан яруу найрагчаас хол илүү шүлэгчид ч гэж нэрлэж болмоор.

Монголын хип хоп ертөнцийн төвд орших MC хэмээх нэгэн гариг энэ удаагийн “Weekend cribs”-ийн зочин. “Люмино” хамтлагийн ахлагчийн албыг 12 дахь жилдээ онц үнэлгээтэйгээр хашиж яваа тэрбээр алс холын Америкаас, харийн урлагийг авчран, эх орондоо нэвтрүүлж чадсан юм. Хотоос нэлээд зайдуу орших, зуслангийн байшинд нь айлчлахаар цаг нартай уралдан, тэнхээ мэдэн хурдаллаа.

Зорьсон газартаа саадгүй ирэхэд гэрийн эзэн биднийг угтлаа. Рэппэрийн гэр яг л өөр шиг нь ганган дэгжин байдаг болов уу, эсвэл..? Юутай ч “Люмино”- гийн MC буюу Далайцэрэнгийн Тэмүүжингийнхээр хамтдаа аялцгаая. Энэ тухай бүрэн эхээр нь “Ням гариг” сэтгүүлийн №12 дугаараас уншина уу.

“Ням гариг” сэтгүүлийг “Номин” болон сонин борлуулах киоскуудад, “Макс” сүлжээ дэлгүүр, “Монос”-ын бүх салбар, “Good price”, “Grand plaza”, “Metromаll”, “Интер ном”-ын бүх салбар, “Аз хур”, “Мир” номын дэлгүүр, “Оргил” хүнсний дэлгүүр, “Ачлал”, “Минж плаза”, “Билэг” болон “Улаанбаатар” их дэлгүүр, “Цэцэг” төв, “Бишрэлт”, SKY дэлгүүрийн бүх салбар, Smart, “Нарлаг” дэлгүүрээр тус тус худалдаалж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.