Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мафитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна

Сүүлийн жилүүдэд манай иргэд дотооддоо болон гадаадад хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдсэн. Үүний харгайгаар БНХАУын шоронд манай 16 иргэн ял эдэлж байгаа.

Хэдийгээр хоёр орны хооронд ялтан солилцооны гэрээ хийсэн ч Хятад улс хууль чангатай учраас тэр бүр “толгой” илэхгүй нь ойлгомжтой. Мансууруулах бодисын хэргээр харийн нутагт хоригдож байгаа Л.Байгалмаагийн хэрэг замхраагүй байтал өнгөрсөн дөрөвд үгээр сард монгол дөрв өн залуу дахиад тус улсын нутагт хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдсон юм.

Малайзаас Хонконг руу зорчих үедээ тэд 800- 900 грамм мансууруулах бодис залгисан нь илэрсэн юм. Тэднийг өнгөрсөн сард Хонконгод шүүх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын цагдаагийнхан хар тамхитай холбоотой цөөнгүй бүлэг илрүүлсэн бөгөөд монгол залуусыг тэдэнтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бололтой.

Д.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.