Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сьерра-Леонд 150 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ

Сьерра-Леон улсад үүрэг гүйцэтгэх 10 дугаар ээлжийн 150 алба хаагч өчигдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Зэвсэгт хүчний 21 анги, байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас бүрдсэн тус багийнхан ажиллагааны өмнөх сургалт, дадлагыг бүрэн хангажээ.

Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай болон яамны удирдлагууд оролцов. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Б.Баярмагнай “Анх 2006 онд 250 хүний бүрэлдэхүүнтэй баг СьерраЛеон улсад үүрэг гүйцэтгэж байсан.

Энэ удаа явах баг тус улсад алба хаах хамгийн сүүлчийнх. Алба хаахаар явж буй нийт бие бүрэлдэхүүн үүргээ хариуцлагатай гүйцэтгээд эх орондоо ирэх хэрэгтэй” гэв. Энхийг сахиулах ажиллагааны цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Б.Эрдэнэбат томилогдон үүрэг гүйцэтгэх аж. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших долоон жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй оронд давхардсан тоогоор 4536 цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

 

С.Аз

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.