Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британийн нисэхийнхэн ажил хаяхаа мэдэгдэв

 

Одоо авч буй цалиндаа сэтгэл дундуур байгаа Их Британийн Нисэх онгоцны буудлын ажилчид энэ сарын 16-наас эхлэн ажил хаяхаар шийдсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Хитроу, Стэнстед, Эдинбург, Глазго зэрэг агаарын тээврийн компаниудын үйдвэрчний эвлэлүүд нэгдэж ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах гэнэ.

Нийт 6185 ажилтан цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгааг “UNIT” байгууллагаас явуулсан санал асуулгаар тогтоосон байна. Өмнө нь ч удаа дараа сөхөгдөж байсан энэ асуудлыг холбогдох газруудын захиргаа цаг тухайд нь шийдэхгүй байгаа нь ажилчдыг бухимдуулав.

Эсэргүүцлийн энэ үйл ажиллагаанд Манчестер, Бирмингем, Ньюкаслийн нисэхийнхэн ч нэгдэж магадгүй гэж судлаачид үзэж байна. Энэ нь олон мянган зорчигчийн ая тухыг алдагдуулж, орон нутгийн болон олон улсын нислэгийн хуваарийг зөрчиж болзошгүйг анхааруулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.