Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шорлогийн мастеруудын тэмцээн болов

ОХУ-ын доод Новгород хотноо “Пикник- 2010” нэртэй шорлог хийх олон улсын тэмцээн болжээ. Шорлогны эх орон гэгддэг Гүрж, Армен, Азербайжанаас гадна Орос, Энэтхэг, Итали, Камерун, Замби, Монголын мэргэжлийн тогооч нар ур чадвараа гайхуулан, “утаа баагиулж” өнжив. Ү

зэгч, шүүгчид олон янзын шорлог амтлан, эгээ л дэлхийг ганц хоногт тойроод ирсэн мэт байсан нь гарцаагүй. Зарим нь амтат шорлог хийх аргыг нь мэдчих санаатай өдөржин хичээсэн ч хашир мастерууд нууцаа хадгалж чадсан гэнэ.

Хэдийгээр аваргыг сонгож шалгаруулах нь хэцүү байсан ч эх орны дэвжээ түшив үү, хамаг шагналыг орос тогооч нар хамж орхижээ. Кавказууд бага зэрэг дургүйцсэн ч африкчууд сэтгэл хангалуун буцсан аж. Үзэгчдийн сэтгэлийг татсан хоолоор Камеруны багийн тахианы далавчин шорлог болон манай тогоочдын хонины махан шорлог оржээ.

Шүүгчид нүүрсэн дээр шарж, лечо, кетчупээр амталсан монгол шорлог үнэхээр гайхалтай амттай байлаа хэмээн дүгнэжээ. Бид дараагийн дугаартаа оросуудын сэтгэлийг татсан монгол шорлог хийх аргыг та бүхэнд танилцуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.