Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Завханд 12 хоног онц байдал тогтооно

Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн улсын чанартай 67 км зам бороо, үерийн улмаас эвдэрчээ. Энэ нь жолооч, зорчигчдод ихээхэн бэрхшээл учруулан, тэр хэсгийг туулахдаа өмнөхөөсөө хоёр дахин их цаг зарцуулахын зэрэгцээ машинаа эвдэж буй аж.

Тиймээс уг замыг бүх нийтийн хүчээр богино хугацаанд засахаар Завхан аймгийн Засаг дарга шийдвэрлэж, аймгийнхаа гамшгаас хамгаалах бүх алба, аж ахуйн нэгж, байгууллагууд, аймгийн болон сумдын Онцгой комиссыг ирэх есдүгээр сарын 2-ны 09.00 цагаас 13-ны 09.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр тогтов. Энэ замыг засахад наад зах нь 153.8 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Иймд зам засварт зориулан хандив өргөхийг аймгийнхандаа уриалсан байна.

Уг нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлд энэ намраас хатуу хучилттай 114 км авто зам тавьж эхлэх учиртай. Энэ замд байдаг Загастайн давааны 67 км хэсгийг хатуу хучилттай болгохоор 2012 оны тавдугаар сард гэрээ байгуулан, гүйцэтгэгч нь ажилдаа орсон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогссон.

Үүнийг дуусгахад шаардлагатай мөнгөний зарим хэсгийг Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд тусгахаар тогтсон, одоо УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм. Үлдсэн мөнгийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс гаргахаар ярьж буй аж. Мөнгө олдлоо ч энэ намар ажлыг нь эхлүүлэх боломжгүй учраас орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор замаа засахаар тогтсон юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.