Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэйчүүд манлайлагч байх 8 зарчим

Бүсгүй таны ажил бүтэмжтэй байгаа хэрнээ нэг л зүйл дутагдаад байгаа мэт мэдрэмж төрдөг үү? Чухам юунаас болоод ингээд байгаагаа та ойлгодог уу? Та манлайлагч болохыг хүсч байна уу? Тэгвэл танд манлайлагч болох энгийн найман зарчим санал болгоё.  

1.Та хүмүүст нөлөөлөхийг хүсч байгаа бол үргэлж дотор “хүн”-ээсээ асууж байгаарай. Энэ хүний оронд би байсан бол гэх зэргээр бусдын нүдээр харж сурах нь чухал. Ингэж чадвал хүмүүс таны хүссэн зүйлийг хялбар гүйцэтгэх болно. 

2. Аливааг үг хэлээрээ бус, үйл хөдлөлөөрөө харуул. Бусдад эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно. Хүнлэг зан чанар удирдагч эмэгтэйчүүдэд заавал байх ёстой шинж. 

3. Цаг ямагт урагш тэмүүл. Өөртөө өндөр шаардлага тавь. Хөгжил дэвшилд итгэн, урагш тэмүүлж буй манлайлагч эмэгтэйг бусад нь хуулбарлан дагадаг. 

4. Бодсоноо хэрэгжүүлж чаддаг бай. Тэрхүү хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгуулалттай ганцаардал нь ямагт үр ашгаа өгөх болно. 

5. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхэд зориул. Таны гадаад төрх дотроо юу боддогоос чинь шууд хамаардаг байх ёстой. 

6. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Харин өөрийнхөө сайн талуудыг мэддэг бай. 

7. Бусад хүнийг зөв өнцгөөс хар. Тэд ч бас ялгаагүй хүн шүү дээ. 

8. Эцэст нь манлайлагч бүсгүйчүүдийн тоонд багтахын тулд та өргөн цар хүрээтэйгээр бодож, сэтгэж байгаарай.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.