Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алла Пугачева сая долларын машинтай

Оросын эстрадын од Алла Пугачеваг мэдэхгүй хүн Монголд байхгүй гэхэд болно. Алла машинд их дуртай. Эрт дээр зөвлөлт засгийн үед машин хөдөлгөөний хэрэгсэл бус гоёл байх үед тэрбээр анхны цалингаараа “Жигули” худалдан авч байсан гэдэг. Үүнээс хойш Алла машин худалдан авч үзээгүй. Түүнийг шүтэн бишрэгчид машинд дуртайг нь мэдсэнээсээ хойш янз бүрийн тэрэг бэлэглэж байж. Хуучин нөхөр Филипп Крикоров Аллад “Audi TT”, “Bentley Arnage” бэлэглэж байсан бол Москва хотын дарга Юрий Лужков төрсөн өдрөөр нь “Mercedes Pullman” өгч байлаа.

Одоо Пугачевагийн машины гарааш бэлгийн машинаар дүүрэн гэнэ. Хэдийгээр Алла төмөр хөлгүүдээ зарахыг хүсэхгүй байгаа ч машин цуглуулах хообий нь багагүй мөнгөний гарлагатай. Наяад оны үед Алла Оросын Гадаад явдлын яамны сайдаар дамжуулан “Мерседес 120” авсан бөгөөд Москвагийн бүх замын цагдаа мэддэг, ёслоод өнгөрөөдөг байсан гэдэг. Харин Алла жолоо барихдаа маруухан. Тэрбээр нэг удаа нууранд унаснаас хойш дахин машин бариагүй гэнэ. Одоо Алла Пугачева нэг сая долларын үнэтэй “Rolls-Royce” хөлөглөж байна. Түүний шинэ найз Максим Галкин казинод хожсон мөнгөөрөө энэ төмөр хөлгийг авч өгсөн гэнэ.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.