Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

11 мянган жилийн настай байшин олдов

Их Британийн археологчид эртний байшин олсноо мэдээллээ. Английн Хойд Иоркширт орших тэрхүү байшин 3.5 метр өргөнтэй бөгөөд модоор барьсан, сүрлэн дээвэртэй аж.

Түүнчлэн олдворын ойролцоо завины сэлүүр, шүр, сувд, амьтны эвэр болон зан үйлийн холбогдолтой эд зүйлс хамт олдсон байна. Эрдэмтэд тэдгээрийг судлаад 11 мянган жилийн өмнөх үед хамаарахыг тогтоож, Их Британийн газар нутагт мөстлөгийн үеийн дараа ирж суурьшсан иргэншлийн үлдэц болохыг баталсан байна.

Археологчид тэрхүү олдворын ойролцоо олон газар малтлага хийсэн ч өөр байшин олоогүй гэнэ. Байшинд олон удаа засвар хийсэн, ойр орчимд нь үхэр, буга, нохойн яс ихээр олдсон нь гэрийн эзэн анчин, малчин байсныг баталж буй юм.

Б.Эгшиг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.