Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нойргүйдлээс сэргийлэх шинэ арга

 Зарим хүн дуу чимээтэй орчинд ч тайван нойрсож чаддаг. Тэгвэл Америкийн Массачусетсийн эмнэлгийн эмч нар үүний учрыг олжээ. Тархины таламус хэмээх хэсэг дуу чимээний дохиог кортекс руу дамжуулдаг байна. Тархинд ирсэн дууны мэдээллийг тэнд боловсруулдаг бөгөөд унтах үед ч энэ үйл ажиллагаа үргэлжилдэг аж.

Харин нойрсохуйн үе шатуудад тэдгээрийн давтамж харилцан адилгүй байдаг. Гүн нойрсолтын үед тэрхүү давтамж судасны цохилтоор дамжин биед тардаг байна. Харин унтах үеийн тархины дууны давтамж өндөртэй хүмүүс чимээг үл ажран тайван унтдаг юм байна. “Энэхүү давтамжийг ихэсгэснээр нойргүйдлээс сэргийлэх шинэ арга нээж болох юм” хэмээн судалгааны багийнхан хэлжээ.


Б.ОЮУТАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.