Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хонда Моторс” Америкаас автомашинаа татаж байна

Японы “Хонда Моторс” компани машиных нь хөдөлгүүрт гарсан эвдрэлийн улмаас Америкаас 427 мянган автомашин буцаан татахаар болсон тухай АНУ-ын Авто замын аюулгүй байдлыг хангах үндэсний төвөөс зарлалаа. Тус төвийн судлаачдын хэлснээр зарим тохиолдолд машин гэнэт өөрөө асан, хөдлөх тохиолдол гарсан гэнэ.

“Хонда Моторс” компани ч ийм эвдрэлийн улмаас хэд хэдэн осол гарч, хүн гэмтсэнийг хүлээн зөвшөөрч, Америк болон Канадаас 2003-2004 онд үйлдвэрлэсэн “Accord”, “Civic” , “Element” загварын авто хөлгүүдийг буцаан авахаар болжээ. Сүүлийн үед тус компани эл шалтгаанаар бүтээгдэхүүнээ татах явдал хэд хэдэн удаа гарчээ.

Тухайлбал, 2010 оны одоогийн байдлаар янз бүрийн шалтгаанаар Америкаас 600 мянган автомашинаа татаад байна. “Хонда Моторс” 2003 онд 560 мянга, 2005 онд 490 мянган автомашин буцаан авч байсан түүхтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.