Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Шварценеггер Байгаль нуурт шумбана

 АНУ-ын Калифорни мужийн Амбан захирагч А.Шварценеггер, найруулагч Жеймс Камероны хамт энэ сарын 15- нд Байгаль нуурын гүнд “Мир” төхөөрөмжөөр шумбах тухай ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Байгаль нуурыг хамгаалах олон нийтийн сангийн хэвлэлийн төлөөлөгч И.Крылова “Найруулагч Ж.Камероны Орост хийх аяллын төлөвлөгөөнд Байгаль нуурт шумбах талаар тусгагдсан байгаа. Бид түүний хүсэлтээр хэзээ, хаана, хэнтэй цуг шумбах талаарх мэдээллийг нийтэд цацахгүй” хэмээн мэдэгджээ.

Жеймс Камерон хувийн шугамаар аялж байгаа тул хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхгүй гэнэ. А.Шварценеггерийн хувьд ОХУ-д зочлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг хугацааны хувьд тодорхой товлоогүй байгаа аж. Ирэх есдүгээр сарын үед тус улсад айлчлах магадлалтайг Калифорни мужийн хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн байна.

Сүүлийн үед алдартнууд Байгаль нуурт шумбахыг ихэд сонирхох болсон ба энэ жил манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр цагийн турш Байгалийн гүнд аялаад ирсэн билээ. Түүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин, Санхүүгийн сайд А.Кудрин, Онц байдлын сайд С.Шойгу, Эрхүү мужийн захирагч Д.Мезенцев нар ийм аялал хийсэн юм. Жорж Бушийн зөвлөх асан Сильвия Ерл, алдарт шумбагч Дон Уолш нар “Мир” төхөөрөмжөөр шумбах захиалга өгчээ.


М.СУГАРАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.