Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсролын салбарт хийх өөрчлөлт гурван хэсэгтэй

Остин хотын их сургуульд Америкийн Ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхдээ “Томоохон тэтгэлгийн зориулалтаар банкуудад байршуулах 60 тэрбум долларыг боловсролын тогтолцоог өөрчлөх, оюутнуудад баталгаа болгохоор ойрын 10 жилд хуваарилна” гэж мэдэгдэв.

Орон нутгийн засаг захиргааны мэдэлд байдаг коллежуудын сургалтын хугацаа ихэнхдээ хоёр жил байдаг ч тэдгээрийг Америкт дээд боловсрол олгох сургууль хэмээн үздэг. Боловсролын тогтолцоог өөрчлөх хүрээнд ийм сургуулиудыг багтаах аж. Коллеж төгссөн залуус их сургуульд үргэлжлүүлэн суралцана, эсвэл ажил хийнэ. Дундаж орлоготой айл өрхийнхний боловсролд зориулж хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрт оруулах хөрөнгийн хэмжээг ойрын үед нэмэгдүүлнэ гэж Барак Обама ярьжээ.

“Хүмүүс хийгээд айл өрхүүд суралцах газраа сонгохдоо аль болох зөв шийдвэр гаргаж байх боломжтой байлгахын тулд бид сургалтын төлбөрийн талаар өргөн мэдээлж байх болно” гэж тэрбээр хэлэв. Боловсрол хүртээмжтэй байх нь Барак Обамагийн засаг захиргааны хэрэгжүүлж буй стратегийн эхний хэсэг болох нь Ерөнхийлөгчийн үгнээс тодорхой болсон байна. Харин коллежид олгож буй боловсрол суралцагчдын ажил албандаа ахиж дэвших бэлтгэл болж байх нь стратегийн дараагийн хэсэг юм байна.

“Оюутан бүр сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдаж байх нөхцөлөөр хангах нь боловсролын тогтолцоонд хийх өөрчлөлтийн гурав дахь хэсэг нь. Үүний тулд ихээхэн хөрөнгө, хүчин чармайлт хэрэгтэй” гэж Барак Обама онцолсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.