Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УРЛАГИЙН БҮТЭЭЛ БОЛСОН ХАДААС

Английн уран барималч Маркус Левин хадаас “амилуулаад” удаж буй. Тэрбээр цаас, бийрнээс илүүтэйгээр жижиг хадаасаар бүтээл туурвихдаа гаргуун бөгөөд дэлхийд танигдсан нэгэн. Түүний нэг бүтээлд ь 26-30 мянган хадаас ордог гэхээр ёстой л төмөр “иддэг мангас” гэсэн үг.

Тэр хэрээрээ бүтээлийн үнэ нь өндөр байдаг аж. Тухайлбал, зураг дээрх эл бүтээл нь 39750 долларын үнэд хүрчээ. Тэрбээр байнга л захиалгад дарагддаг гэнэ. Хадаастай “ноцолдох”-оосоо өмнө тэрбээр төрөл бүрийн баримал хийдэг байсан ч нэг л өдөр бүтээлийн материалаа солихоор шийдсэн байна. Түүний бүтээлүүдэд гэрэл тусгахдаа анхаарах учиртай. Яагаад гэвэл гэрлийн тусгалаас шалтгаалж, хадаасан хүмүүсийн харагдах төрх өөрчлөгддөг юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.