Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хумхаа өвчин газар авлаа

Дэлхийн олон оронд хэт халалтын улмаас амьсгалын замын болон нянгийн халдварт өвчин газар авч байна. Грек улсад хумхаа өвчин гарч, одоогийн байдлаар гурван хүн нас барсан тухай “РИА Новости” мэдээллээ. Өвчний 22 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь тархины хурц үрэвслээр илэрсэн бөгөөд биеийн байдал нь сайжирсан Салоник дүүргийн долоон хүнийг эмнэлгээс гаргасан байна.

“Баруун Нилийн хумхаа” хэмээн нэрлэдэг уг халдварт өвчнийг анагаах ухааны түүхэнд 1937 онд илрүүлсэн бөгөөд одоог хүртэл гүйцэд судлагдаагүй, ихэвчлэн тархины үрэвсэл, мэнэн, чичрэг халууунаар илэрдэг аж. Уг өвчний гол нян тээгч нь шумуул, хачиг, зарим мэрэгч амьтан болон шувууд байдаг. Америкийн халдвар судлаачдын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар жилд дунджаар 663 хүн уг өвчнөөр өвчилдөг аж. Мөн Нью-Йорк, Нью-Мехико болон ОХУ-ын Волгоград хотод хумхаа өвчнөөр өвдсөн тохиолдлууд бүртгэгдээд байгаа учраас дээрх хотуудын эрүүл мэндийн байгууллага шумуулын эсрэг хор цацах арга хэмжээ авч байна.


Х.Одончимэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.