Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Моцартын эгшиглүүлж байсан төгөлдөр хуурын сураг гарчээ

Авcтрийн агуу хөгжмийн зохиолч В.А.Моцартын эгшиглүүлж байсан хаан хуурыг Германаас олсон тухай тус улсын SWR теле сувгаар мэдээлжээ. Хөгжим урлаач, цуглуулагч Мартин Бeкeр сураг тасраад байсан уг хөгжмийг дуудлага худалдаанд оруу лахаар зарласан юм байна. 1980-аад оны дундуур Cтраcбургийн эртний эдлэл худалдаалдаг хүнээс авч, өдгөө хүртэл нэг ч дуугаргалгүй, хонгилдоо хадгалж байсан тэрбээр хуурын түүхийг сайн мэддэггүй байсан бололтой.

Хонгилд дэмий хадгалж байхаар тэрхүү төгөлдөр хуурыг зарахаар шийдэж, интернэт худалдааны pianoscout.de сайтад зургийг нь байрлуулжээ. Түүний дуудах анхны үнэ нь таван сая евро. Гэсэн ч түүнд хандсан хүн тэр өдөр байсангүй гэнэ.. Гэтэл хөгжмийн алдартай шинжээч Андрeаc Бeуэрман түүнтэй холбогдож, эл хөгжмөөр суут х ө г ж м и й н з о х и о л ч В.А.Моцарт Cтраcбургт б а й х д а а тоглож байсан тухай дуулгажээ.

Бeуэрманы ярьснаар уг хуурыг Цвайбрюкeн хотод 1775 онд урлаач Криcтиан Бауман бүтээсэн аж. Түүний урласан найман хуурын нэг юм байна. Мөн тэрхүү хуураар Авcтрийн хөгжмийн зохиолч Йозeф Гайдн тоглож байсан гэдгийг шинжээч дуулгажээ. Гайдн, Моцарт нар андын холбоотой байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь яг энэхүү хуураар тоглож байгаа тухайгаа Моцарт эцэгтээ бичсэн нэгэн захидалдаа дурдсан байдаг аж. Christie’s дуудлага худалдаа эрхлэгчид тэрхүү алдартай, ховор төгөлдөр хуурын түүхийг одоо нарийвчлан судалж байгаа юм.

Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.