Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн 80 жил үзэгдээгүй үер мянга мянган хүний амийг авч одов

Пакистаны зүүн хойд хэсэгт болж буй үерийн улмаас хэд хэдэн тосгон газрын хөрснөөс арчигдаад байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) тооцоогоор амь үрэгдсэн хүний тоо (өчигдөр Улаанбаатарын цагаар 17.00) 1400-д хүрчээ. Сүүлийн 80 жил үзэгдээгүй үерийн улмаас 14 сая хүн их бага хэмжээгээр гэмтэж, хохирсон аж. Одоо халдварт өвчин газар авахаас сэргийлэх нь хамгийн чухал асуудал болоод байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Пакистан дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн, доктор Ахмед Фарах Шадуль BBC агентлагт өгсөн ярилцлагадаа халдварт өвчин тархах нөхцөл бүрдсэнийг анхааруулжээ. Үерт автсан бүсийн зарим хэсэгт холери өвчин гарсан гэх мэдээлэл ч байгаа юм. ЮНИСЕФ-ийн мэргэжилтн үүд багаар бодоход нэг сая хүүхдэд яаралтай тусламж хэрэгтэй байгааг онцлов. Мөн үерт автсан нутгийн иргэд хүнс болон ундны усны хомсдолд орж байгаа аж.

НҮБ Пакистаны Засгийн газартай хамтран бохирдсон худгуудыг сэргээх ажлыг эхлүүлсэн бөгөөд иргэдэд ус цэвэршүүлэх бэлдмэл тараасан байна. Аврах ажиллагаанд эхний ээлжинд 30 мянган цэрэг илгээжээ. Гэвч хүн хүч болоод техникийн дутагдлаас болж ажил урагшлахгүй цаг алдаж байгааг албаны хүмүүс мэдэгдэв. Түүнчлэн зам, гүүр, холбоо харилцааны хэрэгслүүд бүрэн устсан тул аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа тухай  мянга мянган хүний амийг авч одов мэдээлллийн хэрэгслүүдээр дамжуулж байна.

Амьд гарсан пакистанчууд Засгийн газар асуудалд хойрго хандаж байгаад бухимдаж, Пешавар хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ. Орон гэргүй болсон хүмүүст толгой хоргодох газар олдохгүй байгаа гэнэ. Үерээс амь мултарсан Фейзал Ислам AP агентлагт ярилцлага өгөхд өө “Бидэнд ядахдаа майхан хэрэгтэй байна. Эргэн тойрноо хар л даа. Надад энэ цамцнаас өөр юу ч үлдсэнгүй” гэв. Уг нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст Пакистаны Засгийн газраас гадна олон улсын байгууллагууд, исламын бүлэглэлүүд ч чадах чинээгээрээ туслалцаа үзүүлж байгаа аж.

Түүнчлэн АНУ, Их Британийн Засгийн газар санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Пакистаны Засгийн газрын мэдээлж буйгаар үерт 650 мянган байшин барилга сүйдсэн бөгөөд сэргээн босголтын ажил багаар бодоход хагас жил сунжрах төлөвтэй. Үерийн аюул Пакистанаас гадна Хятад, Энэтхэг, Европын зарим орныг ч хамарчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр урд хөршийн Ганьсу мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас 127 хүн амиа алдсан байна. Түүнээс гадна 1300 хүн сураггүй алга болж, 120 хүн гэмтсэн аж.

Албан бус мэдээгээр нийт 20 гаруй мянган хүн их, бага хэмжээгээр хохирол амсаж, 5500 орчим байшин барилга сүйдсэн байна. БНХАУ-ын Сангийн яам 500 сая юань буюу 73 сая долларыг сэргээн босголтод зарцуулахаар болсныг саяхан мэдэгдэв. Харин Энэтхэгийн Жамму болон Кашмир мужид аадар борооны улмаас үер болж, 156 хүн амь үрэгдэн, 500 гаруй хүн гэмтжээ.

Мөн аврах ажиллагаанд оролцож байсан 28 цэргийн хувь заяа тодорхой бус байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Европын хэд хэдэн орон үерийн улмаас хохирол хүлээгээд байгаа аж. Польш, Румын, Герман Чех зэрэг улсад 14 хүн амиа алдсан тухай мэдээлэл гарчээ.


Д.МӨНХЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.