Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний тэргүүнд хүрэх онцгой эрхтэй гэр бүл

Улсын гуравдугаар төв эмнэлгийн дөрвөн давхарт Ж.Хайруллагийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын тасаг бий. Энэ хүн 1966 онд Монголд тархины мэс засал анх хийж, 1971 онд уг тасгийг байгуулсан гавьяатай учир нэр нь энд мөнхөд залаастай байх биз ээ. Монгол Улсын Ардын эмч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Ж.Хайруллаг монголчууд мэдрэлийн мэс заслын “загалмайлсан эцэг”, амьд домог гэж хүндэтгэдэг. Арга ч үгүй юм. Хүн битгий хэл малынхаа толгойг алх, сүхээр цохидоггүй, үхсэнийх нь дараа гавлын ясыг нь уул овоон дээр сүслэн залдаг байсан үеэс өдий хүртэл тэрбээр хүмүүсийн тархи, толгойн элдэв өвчнийг эмчилж эдгээсээр яваа. Өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн 20 гаруй мянган хүнд тархи, мэдрэл, нуруу нугасны мэс засал хийн, АШУҮИС (одоогийнхоор)-д 50 гаруй жил багшлахдаа Монголын эрүүл мэндийн зах зээлд 11000 орчим боловсон хүчин бэлтгэн “нийлүүлсэн” байдаг. Тиймдээ ч тэр “Монголын эмч нарын 70 гаруй хувь нь миний шавь” гэж “томордог” биз.

Ж.Хайрулла гуайг 4-5 улс “манайх” гэж булаацалддаг гэж байгаа. Ардын уран зохиолч Т.Галсан түүний сайн найз нь. Тэрбээр нэг удаа “В.И.Путин “Хайрулла бол Оросын татар. Тэгэхээр манай хүн” гэж хэлжээ. Хятадын удирдагч Ху Жинтао “Хайруллагийн ээж нь уйгар хүн учраас манай хүн” гэдэг. Харин Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Хайрулла казах хүн. Худлаа гэвэл Алма-Аты хотод хүүхдүүдээ дагуулсан есөн эхнэр нь байна” гэнэ. Харин манай Ерөнхийлөгч Монгол гэж баталгаажуулаад Хөдөлмөрийн баатар өгчихсөн” гэж хошигносон байдаг. Тэгвэл “Үндэсний нэвтэрхий толь”-д нэрт эмч Ж.Хайруллаг татар хүн гэж бичжээ. Тодруулбал, аав Жалель нь Казанид төрж, Ленинградад сурч байхад нь түүнийг шашны зан үйл дэлгэрүүлэх, сүм хийд бариулахаар Хятадын казахууд руу томилолтоор явуулсан гэдэг. Шинжаанд байхдаа эхнэртэйгээ танилцаж, одоогийнх шиг хил хязгаарын зааггүй байсан учраас Ховд аймгийн Булган сумын Цагаан голд нүүн ирж суурьшсан аж. 1938 оны их хэлмэгдүүлэлтээр аав нь “Гадаадын тагнуул” хэмээн буудуулахад Ж.Хайрулла гуай наймхан настай байжээ. Тэрбээр “Уг гарал минь татар, уйгарын эрлийз, төрсөн нутаг минь энэ сайхан Монгол, Ховдын Минжит Булганы рашаанаар угааж хүн болсон” гэж бахархан ярих дуртай. Түүний үүсгэн бий болгосон мэдрэлийн мэс заслын салбарын 50 жилийн ой (ирэх намар)-г тохиолдуулан манай сонин Ж.Хайруллаг “Удам залгамж” буландаа урьсан юм. Том хүү, ач, зээ нь түүний мэргэжлийг өвлөн, өдгөө Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллаж байна.

Ж.ХАЙРУЛЛА: ХҮҮХДҮҮДЭЭ ЭНЭ ХҮНД САЛБАР РУУ ОРООСОЙ ГЭЖ ХҮСЭЭГҮЙ

-Та 86 настай хэрнээ одоо болтол тасагтаа зөвлөх эмч, бас АШУҮИС-д багшилж байгаа. Үнэхээр бахархаж байна. “Эх орны даалгавраар энэ албанд зүтгэх болсон” тухайгаа ч ярьдаг шүү дээ.

-Би мэдрэлийн мэс засалч хүн. Гэхдээ анхнаасаа энэ мэргэжлийг эзэмших сонирхол байгаагүй. 1964 онд Чехословакт хүүхдийн мэс засалчаар мэргэжил дээшлүүлэхээр очиход манай Эрүүлийн хамгаалах яамны сайд асан Г.Туваан надад мэдрэлийн мэс засалч болох санал тавьсан. Тэрбээр “Өчнөөн эмч хүүхдийн мэс засалчаар сурч байгаа, Хайрулла минь. Харин чи Монголд байхгүй мэргэжил эзэмшээдэх. Мэдрэлийн мэс засалчаар өмнө нь хэд хэдэн хүн явуулан сургаж байсан ч хэцүү байна гээд бүгд чадаагүй” гэсэн юм. Би ч эхэндээ их дурамжхан байлаа. Гэтэл Г.Туваан сайд “Энэ миний тушаал биш, эх орны чинь даалгавар” гэж хэлээд намайг хааш нь ч хөдөлгөхгүй болгосон доо. Тухайн үед монгол хүний толгой тархинд гар хүрнэ гэдэг байж болшгүй, бүр өвчнийг нь эмчилж, эдгээнэ гэдэг хүнд даалгавар байж билээ. Төгсөж ирээд эхэндээ эмнэлгүүдээр явж тархины хагалгаа хийдэг байсан. Тэгээд 1971 онд Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулсан. Одоо бодох нь ээ, 20 гаруй мянган хүний тархи толгойд манай хэдэн мэс засалч гар хүрчээ. Гар хүрээд орхисон биш, мөн тооны хүнийг үхлийн аюулаас аварсан даа. Өдгөө манай улсын мэдрэлийн мэс заслын үр дүн дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрч чадаж байгаа. Гэхдээ багаж, тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод хийж чадахгүй ганц нэг хагалгаа бий.

-Хүү, ач, зээ чинь таны мэргэжлийг өвөлжээ. Тэд Монголдоо анхдагч хагалгааг ч хийсэн байна лээ. Мэдлэг, чадварыг нь хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?

-Хүн гэдэг сайн сайхан зүйлийн төлөө тэмүүлдэг нэг төрлийн амьтан юм даа. Муугаар яривал шуналтай ч гэх юм уу. Сайнаар ойлговол хийж бүтээхийн төлөө хүсэж, мөрөөдсөөр л байдаг. Тархины мэс засал дөнгөж XX зууны эхэн үеэс хөгжсөн, шинжлэх ухааны хамгийн залуу салбар шүү дээ. Өөрөөр хэлбэл, төдий хүртэл хөгжөөгүй байсан нь хүний уураг, тархи маш нарийн бүтэцтэй, төвөгтэй байдагтай холбоотой. Мэс засал хийгээд ч үр дүн муутай байсан цаг. Хөгжлийн эхэн шатанд бол хагалгаа хийлгэсэн хүмүүс нас барах нь элбэг байлаа. Сүүлд багаж, тоног төхөөрөмж нь сайжраад мэс заслын үр дүн овоо дээшилсэн. Тэр үеэс л энэ мэргэжилдээ илүү дурлаж, гаршсан. Том хүүгээ миний мэргэжлийг өвлөнө гэхэд “Мэдрэлийн мэс засалч болно гэдэг хүнд даваа, боль. Зүгээр л мэс заслын эмч бол” гэж загнасан. Тэгэхэд хүү маань мэс заслын эмчээр ганцхан жил ажиллачихаад “Би таны үйл хэргийг үргэлжлүүлж, шийрийг чинь хатаахгүй юм бол эмч байхаа болино” гээд “хөлөө жийгээд” суучихсан. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Одоо Х.Хусаян маань Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Дараа нь манай зээ АШУҮИС-д оюутан байхаасаа л мэдрэлийн мэс засалч болохоор шулуудаж, дадлагажих болсон. Төгсөж ирээд хамт ажиллаж байгаа. Хамгийн сүүлд Х.Хусаяны хүү, ач маань бидэнтэй нэгдлээ. Резидент эмчээр ажиллах хугацаагаа саяхан дуусгаад лицензээ авсан. Одоо харах нь ээ, тэднээрээ их бахархдаг шүү. Дутуу дулимаг зүйл их байгаа ч энэ салбарыг хамт олонтойгоо аваад явчих хэмжээнд суралцаж л яваа. Хүний эцэг болсон л хойно хүүхдүүдээ энэ хүнд салбар руу ороосой гэж хүсээгүй ээ. Өөрсдийнх нь л сонголт.

-Та Мэдрэлийн мэс заслын тасгийг 40 ортой байгуулж байсан гэдэг. Гэтэл 50 жил өнгөрчихөөд байхад орны тоог одоо болтол нэмээгүйг сонсоод их гайхлаа.

-Хот, суурин газар, үйлдвэр ихсэх тусам, хүмүүсийн нягтрал нэмэгдэхэд дагаад тархины мэс засал хийлгэх хүний тоо олширдог жамтай. Одоогоос 40 жилийн өмнө долоо хоногт 2-3 удаа хагалгаа хийдэг байсан бол өдгөө 30-40-ийг хийж байна. Өөрөөр хэлбэл, тархины төрөл бүрийн өвчтэй хүн эрс нэмэгдсэн гэсэн үг. Түүн дотор хамгийн элбэг тохиолдож буй нь тархинд цус харвах, тархины шигдээс (судас бөглөрөөд цус гүйхээ болих), дараа нь хавдар орж байна. Сүүлийн үед буруу хооллох, амьдралын зохисгүй хэв маягаас үүдэлтэй тархины буглаа өвчин нэмэгдэх боллоо. Ийм өвчтэй цөөнгүй хүн хагалгаанд ордог. Энэ нь нөгөөтэйгүүр хоолой, шүдний өвчнөөс, хүүхдүүдийн чихний булгийг эмчлүүлэхгүй удааснаас болж байна. Мөн сүүлийн жилүүдэд нялхас тархины гажигтай төрөх нь олширсон. Хотын утаа тортогтой л холбоотой. Эхийн хэвлийд бойжиж байхдаа л сэтгэц, мэдрэлийн өвчтэй болчихож байна. Тэгэхэд улсдаа ганц байдаг Мэдрэлийн мэс заслын тасаг нь 50 жилийн өмнөхөөрөө. Орны тоо, хүний нөөц нь ч тэр. Энэ нь төр, засаг тархины мэс заслын талаар түлхэцтэй арга хэмжээ авахгүй байгааг л харуулж буй юм.

-Монголд харвалтаас үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүн олширч байна. Үүнийг харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ муу байгаатай холбон ойлгож болох уу?

-Харвалтын үе шатаас хамаарч хөдөлмөрийн чадвар сэргэх, эсэх нь шийдэгддэг. Манайхан голдуу хүндэрсэн үедээ эмнэлэгт ханддаг. Харвах гэж байгааг илтгэх наад захын шинж тэмдгүүдээ ялгаж таньдаггүй. Гуравдугаар эмнэлэгт зөвхөн хотын иргэд л очиж байна. Орон нутагт хэн нэгэн цус харвасан бол амжиж ирэх боломж тун бага. Бараг тэндээ нүд анидаг. Тэгэхээр харвалтын хүнд шатанд бол хагалгаа хийсэн ч эдгэрэхдээ их удаан. Тахир дутуу болох нь энүүхэнд. Нөгөө талаар манайд нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй байна. Наад зах нь сар нөхөн сэргээх эмчилгээ хийх байтал 10-12 хоног хэвтүүлээд л эмнэлгээс гаргачихдаг журамтай. Энэ хугацаанд эмчилгээ хийж юу шалих вэ дээ.

-Одоогийн залуучуудад даралт ихсэх, тархины судас нарийсах өвчин элбэгших хандлагатай байгааг эмч нар хэлж байна. Миний уншиж, ойлгосноор судас нарийсах өвчин нь 40-50 насныханд тохиолддог юм билээ. Гэтэл залуу гэлтгүй цус харваж байгаа нь юутай холбоотой юм бол оо?

-Тархины цусан хангамж хямраад ирэхээр л судас бөглөрч, цус харвадаг. Хямрах нь олон шалтгаантай. Уур уцаар ихтэй байвал судас нарийсаж, цусны гүйдэл хямардаг. Айж, цочоод байвал мөн судас агшдаг. Гашуун нясуун юм их хэрэглээд байвал судас нарийсна. Сэтгэл санаа хямарч, зовиур шаналгаатай бол судас агшин, цусан хангамж мууддаг. Энэ бүхнээс шалтгаалаад судас нарийсаж, хатуурч, улмаар харвадаг. Эх үүсвэр нь ердөө л энэ. Өнөөдөр Монголын улс төр, эдийн засаг байнга хямралтай, хүмүүс стресстэй байна. Өөрөөр хэлбэл, төрөөс авч буй арга хэмжээ, бодлого, шийдвэрүүд хүмүүсийн эрүүл мэндэд халдаж байна л гэсэн үг.

-Таныг ээжийнхээ элэгний хавдрыг тайрах мэс засал хийгээд 10 жил амьдруулсан, монгол гэрт хүртэл тархины хагалгаа хийж байсан гэж дуулсан. Бас уулын спортын мастер цолтой, дөрвөн роман, 30 гаруй шүлэг орчуулж, мэдрэлийн мэс заслын талаар хэд хэдэн ном бичсэн байдаг.

-Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр хэн нэгэн үхлийн ирмэгт тулахад эмч хүн элгээ тэврээд зүгээр зогсож чадахгүй шүү дээ. Тухайн үед ээж элэгний хавдартай гэж оношлогдсон. Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүү дээ. Монголд элэгний хагалгаа хийдэггүй байсан үе. Намайг ээжид хагалгаа хийнэ гэхэд ах, дүү хамаатан садан бүгд буруу харж, зэмлэж байсан. Мэс засал амжилттай болсны дараа надаас сайн хүнгүй болсон доо (инээв). Иймэрхүү амь тулсан оролдлогууд хийдэг байсан. Мэдрэлийн мэс засал бол ямар ч салбартай харьцуулшгүй хүнд. Хүний тархи бүх зүйлийн төв, удирдлага л гэсэн үг. Мэс засалч хүнээс нарийн арга, ажиллагаа, мэдлэг, ур чадвар шаарддаг учраас бүх анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг. Мэс заслын өмнө өвчтөнөө “Хагалгаагаа даадаг байгаа даа”, хагалгааны ширээн дээр “Босоод ирнэ” гэсэн итгэл, мэс заслын дараа “Хурдан эдгээд босоод алхаасай” гэж өдөр, шөнөгүй бодсоор байгаад сэтгэл санааны айхтар дарамтанд явдаг. Хэзээ ч хөндийрч, холдож чаддаггүй юм. Тиймдээ ч надтай хамт ажилладаг хэд хэдэн сайхан эмч маань тэтгэврийнхээ насанд ч хүрч чадалгүй өөд болцгоосон. Зарим нь хагас дутуу эрүүл мэндтэй болсон доо, хөөрхий. Энэ их ажлын хажуугаар өөрийгөө саатуулж, хөгжүүлэх гэсэндээ ууланд авирч, ном бичих, орчуулах бага сага ажил хийсэн шүү.

Х.ХУСАЯН: ААВААС ХАНХАЛДАГ АРИУТГАЛЫН БОДИСЫН ҮНЭРИЙГ ОДОО Ч МАРТААГҮЙ

Хэзээнээс мэдрэлийн мэс засалч болов?

-1984 онд сургуулиа төгсөөд Улсын клиникийн төв эмнэлэг (хуучнаар)-ийн Яаралтай мэс заслын тасагт нэг жил ажиллаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс засалч болсон. 2001 оноос тасгийнхаа эрхлэгчээр ажиллаж байна. Өөрийн хүсэл сонирхлоороо л энэ замыг сонгосон. Аавыгаа ажлаа тараад ирэхэд нь сайхан санагддаг байв. Эмнэлгийнх нь тэр үнэрийг одоо болтол мартаагүй. Ариутгалын бодисын үнэр шүү дээ.

-Аав тань юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Цаг хатуу барьж сургасан. Хүнд өвчтөнд хэрхэн анхаарал тавих, мэс заслын ширээний ард хариуцлагатай, тайван, болгоомжтой байхыг заасан. Барилгыг хазгай, ташуу барьж болдог. Хөгжмийг ч муу тоглож болно. Харин хүнийг муу эмчилж болохгүй гэдгийг яс маханд тултал ойлгуулсан. Бид эхээс тавуулаа. Гурван хүү, хоёр охинтой. Ээж маань багш мэргэжилтэй. Манай охидын нэг нь багш, нөгөө нь эдийн засагч, хоёр эрэгтэй нь техникийн инженер. Аав бидэнд “Та нар ямар ч байсан сургуульд сурч, мэргэжилтэй боллоо. Одоо мэргэжлээ эзэмш” гэж захидаг.

-Мэргэжилтэй чинь холбоотой ганц нэг зүйл давхардуулахгүй асууя. Хүмүүс мэдрэлийн ядаргаа гэж их ярих болжээ. Үүнээс болж харвах уу?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь хүний биеийн бодисын солилцооны тэнцвэр алдагдаж, хямрахыг хэлдэг. Хямрал, стрессээс болж харвана. Бид даваа гаригт долоо хоногийнхоо хагалгааг төлөвлөөд хүмүүс нь багтахгүй байна. Олонх нь цус харвасан өвчтөн. Хагалгаа хийгээд хурсан цусыг нь соруулж авсан ч судасны эмгэгүүдтэй хүн олон байна. Нэг ёсондоо хавсарсан эмгэг гэж ойлгож болно. Мөн иргэдийн дунд нурууны өвчин их болжээ. Зонхилон тохиолддог нурууны дискний эвэрхий нь амь наснаас хол ч тухайн хүнд маш их зовиуртай, өтгөн, шингэн нь хаагдчихдаг. Хэвтэрт л байна гэсэн үг. Мөн 10-20 жилийн өмнөх тархины ужиг гэмтлээс болоод цус харваж, хавдар үүсэхэд нөлөөлж байна. Тархины хавдартай хүмүүсийг судлахад олонх нь гэмтэж байсан байх юм. Батлагдаагүй ч энэ нь хавдар ургахад нөлөөлж байгаа хэрэг.

-Тэгвэл цус харвахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Даралтаа байнга хянах хэрэгтэй. Даатгалын систем илүү боловсронгуй болбол хоёр жил тутамд иргэдийг CT, MRI-д харуулж баймаар байна. Судасны эмгэг, тархины хавдар зэрэг нь бага хэмжээтэй үедээ оношлогдоно гэсэн үг. Ядаж л судасны гажгууд нь хагараад, харвасныхаа дараа ирдэг өвчтөн цөөрнө шүү дээ.

С.АБАЙ: ОЮУТАН БАЙХДАА ӨВӨӨГӨӨ ДАГААД ХӨДӨӨ ДУУДЛАГАНД ЯВДАГ БАЙЛАА

-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?

-2005 онд ЭМШУИС (хуучнаар)-ийг төгсөөд 2007 оноос ах, өвөөтэйгөө хамт ажиллаж байна. Өвөөгийнхөө үүсгэн байгуулсан энэ салбарт ажиллах юм сан, үйл хэргийг нь үргэлжлүүлье гэсэн эрмэлзэл байсан учраас би энэ мэргэжлийг сонгосон. Мөн хүмүүст туслах сайхан. Тэдний талархсан сэтгэлээс маш их урам зориг авдаг. Өвчтөнүүдээ эдгэрээд босоод явахыг нь харах л хамгийн сайхан. Энд ажиллах хугацаандаа гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, суралцаж л явна.

-Удам дамжсан эмчийн гэр бүлд өсөж, хүмүүжнэ гэдэг хэн бүхэнд олдоод байдаггүй хувь байх. Өвөө тань зэмлэхдээ хэр хатуурхдаг бол?

-Тийм шүү. Би оюутан байхаасаа л өвөөгөө дагаж, ажилд нь тусалдаг байсан. Хөдөө дуудлаганд хүртэл хамт явна шүү дээ. Бусад оюутнаасаа аль эрт дадлагажиж эхэлсэн гэх үү дээ. Нагац ахыгаа дагаад хагалгаанд орно. Мэдээж намайг гэж тусалж, дэмждэг хүмүүстэйгээ цуг ажиллах сайхан. Тэднийхээ нөмөр нөөлөгт их зүйл сурч байна. Манай тасгийн бусад ахмад эмч нар ч гэсэн залуучууддаа их зүйл зааж зөвлөдөг. Нэг баг болон ажиллаж чаддаг.

Өвөө “Өөрөө хэчнээн ядарч, ажил чинь амжихгүй байсан ч хамаагүй. Ядарч, зовсон хүмүүст үргэлж туслах хэрэгтэй” гэсэн шаардлага өөртөө тавьдаг. Бидэнд ч ялгаагүй. Хааяа загнуулж зэмлүүлнэ. Тэгэхдээ бусдад ханддагаасаа ч илүү хатуурхдаг байж мэднэ. Тэр нь хүмүүжүүлж байгаа хэрэг.

-Таныг тархины судасны хагалгааг Монголд анх удаа хийсэн гэж сонссон. Тэр тухайгаа яриач?

-Тархийг тэжээдэг гүний судсууд бөглөрсөн үед гавлын ясны гаднах чамархайн артерийг доторхтой нь холбодог мэс засал бий. Үүнийг манай эмч нар өмнө нь хийж, оролдож байсан. Намайг БНСУ-д мэргэжил дээшлүүлээд ирсний дараа манайхан ийм хагалгаанд хэрэглэдэг багажтай болчихсон байсан л даа. Тархины цусны урсгалыг хэмждэг багаж анх ашигласан хүн нь л би юм. Тэр багажгүйгээр ийм хагалгаа хийх боломж хомс. Хагалгаа үр дүнтэй болсноос хойш байнга ашиглаж байна. Эцэст нь, өвөөдөө хандаж хэлэхэд танаараа маш их бахархдаг шүү, урт, удаан наслаарай.

Х.ЖАН: ХАРААГҮЙ ХҮН ГЭНЭТ ЮМ ХАРЖ, ХЭВТРИЙН ХҮН БОСООД ИРЭХЭЭР ЭМЧ БОЛОХ ХҮСЭЛ ТӨРСӨН

-Саяхнаас аав, өвөө, ахтайгаа ажиллаж байгаа гэж сонссон. Хэр байна даа?

-2013 онд сургуулиа төгсөөд мэс заслын резидент эмчээр ажиллах хугацаагаа дуусгасан. Хамт ажиллах нь сайхан ч эмчийн ажил миний бодож байсан шиг тийм ч амар биш юм. Дагалдаад, суралцаад л явж байна даа. Багаасаа өвөө, эмээтэйгээ ойр өссөн учраас аав, өвөөгөө харж, үлгэр жишээ авдаг байсан. Тэр хоёрыг хараад заавал мэдрэлийн мэс засалч болно гэсэн зорилго тавьсан. Өвөөгөөр эмчлүүлж байсан хараагүй хүн гэнэт юм харж, хэвтрийн хүн босоод ирэхээр эмч болоод хүнд туслах юм сан гэсэн хүсэл төрсөн дөө.

Одоогоор миний хувьд хүндрэлтэй зүйл олон байгаа. Мэс заслын үр дүн хурдан гардаг учраас их дурласан юм шиг ээ. “Өргөсийг” нь л авчихвал өвчтөн их хурдан сэргэдэг.

-Аав, өвөөгийнхөө юуг нь хамгийн их дуурайв?

-Цаг сайн барихыг аавд өвөө сургасан. Харин би ааваасаа сурсан. Өвөө маань бидэнд “Хүн чанараа хэзээ ч гээж болохгүй” гэж дандаа захидаг. Өвөөдөө маш их баярлалаа гэж танай сониноор уламжилъя. Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулсан гавьяагаар тань би биш Монголын ард түмэн бахардаг биз ээ. Харин би энд ажиллаж байгаа нь маш том хувь тохиол гэж боддог.

Өвөө маань “Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ард түмэн. Өвдөөд сэтгэл санаагаараа хүнд цохилтод орсон хүмүүсийн сэжгийг аль болох хөнгөлөх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Худал хэл гэсэн үг биш л дээ. Сэтгэлийг нь аль болох өвтгөхгүй байхыг эрхэмлэ гэж сургадаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

49 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

49 thoughts on “Хүний тэргүүнд хүрэх онцгой эрхтэй гэр бүл

  • mongoliin mine baharhal bolson udam damjsan jinhene elit ger bul.kostya emchdee mash ih bayrlaj yavdag shu.mash engiin heniig ch yalhahgui uuriimsug haritsaj chaddag hundel bishrel turuulem hun bn lee.udahgui ardiin emch bolooroi gej eruue.

  • Хайрулла гуай маань эрүүл энх байж зуу наслаарай

  • Зочин says:

    Achtai, buyantai erooltei buuraldaa bolon tednii saikhan uu ach nart duusashgui az jargal, sain saikhan buhniig ues uedee edlej yavahin erool devshuulye!

  • Aagii says:

    Хайрулла гуай болон үр хүүхдэд нь эрүүл энх аз жаргалыг хүсье.

  • tseegii says:

    Mundag emchdee urt udaan naslahiig hvsen eruuy ….bas emch hvvhdvvd ni ajiliin amjilt

  • Zochin says:

    Kazakhtar jahsi jursender osi, jekelemeid, jaman aitpaidi kaida jursender de,
    Kazakhuud min sain yabval hench mugar helehgu, hen ch gaduurhahgui

  • Bi says:

    Hamaatan sadnaa tanihgui muuhai haritsaatai humuus iim mundag emch nar baigaad yah ch bilee dee.

  • Зочин says:

    Olon hun tand tegj handaj bgaa bol uurtuu ehleed dugnelt hiideg n deer baih daa gej zuvluyo.

  • zochin says:

    Sain ovoogiin buyaniig daaj hun ardiinhaa eruul enhiin manaand shantralgui zutgeerei hun bolgontoi zov saihan haritsaarai gej hamt ajillaj baisnii huvid zahii

  • Deegii says:

    Mash saikhan khovorkhon aviyas bill gtei altan gartai bagsh Khairuulladaa urt udaan nasalj eruul enkh baikhiig eroogood ue zalganjilsan mes zasalchdadaa ajliin ondor amjilt khusiie. Bakharkhaj baina.

  • zochin says:

    Hussein emchid emchluulj edgersen ger bulinhee ominous ta bugded amjilt husie

  • Aawiin mini itgelt gants and hun chanariin deed erhem tandaa eruul enhiig husie.

  • Найзын минь өвөө. Энэ эмч нар, эдний тасгийнхан бүгд алтан гартай. Дэндүү бахархмаар хүмүүс дээ.

  • N.Khanda says:

    nu kak vidite tovarishi geed bagsh maani orood irdeg bsan n odoo ch martagdaggui. angi daasan bagshda urt udaan nasalj olon myangan hun ,ger buld az jargal beleglej yawaarai 1978on EF 3-14 heseg

  • dana says:

    Мундаг сайн хүн шүү эрүүл энхийг хүсье

  • Миний төрсөн дүү Отгончимэг маань 1986 онд 10 жилийн сургуулиа төгсөөд л 3-р эмнэлгийн Хайрулла докторын мэдрэлийн мэс заслын тасагт асрагчаар орж ажил амьдралын гараагаа эхэлж байсаан. Үүнээс хойш сувилагчийн сургууль төгсөөд ч тэр, сувилахуйн их сургуулийг төгсөөд ч тэр энэ л тасагтаа одоог хүртэл ажиллаж байна. Дүү минь Хайрулла Доктороос авахуулаад Хусаян (Костя эмч), Абай нартай ч бас гар нийлэн хагалдгаанд одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ сайхан удам дамжсан эмч нартай хамт ажиллаж байгаад нь дүүгээрээ бахархдаг шүү

  • Gerlee says:

    Mongol ulsiin maani baharhal bolson altan gartai burhsn emch Hairuull guaidaa urt udaan nadlaj enh tunh baihiig husen eruuye. Ur huuhed ach zee nar ni ch ataarhmaar aztai humuus bnadaa. Bugdeg ni sain saikhniig husie.

  • Сауле says:

    Та нар маань бидний бахархал шүү, нэр хүндээ үргэлж дээдэлж яаваарай, Хайрулла ахдаа урт удаан насалж эрүүл энх байхыг хүсье! Абай дүүдээ ач хүүг минь эмчилж өгсөнд талархаж явдаг шүү, өвөө ах чигээ мундаг эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна, бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье!

  • chuka says:

    uneheer baharhaltai ta nart amjilt husie

  • амараа says:

    та бүхнээр үнэхээр их бахархаж байна та бүхэндээ ажилд нь амжилт гэгээн бүхнийг хүсэе

  • Зочин says:

    unheer baharham saihan ulsuud shuu. ajil hodolmort n amjilt amidraldn az jargal eruul enhiig husie !!!

  • zochin. says:

    bs muuhai l daa ger buliinhneesee uur huniig ene salbart bagtaadaggui.

    • Зочин says:

      Avaanjigmed, enhbold geel mundag emch nar ter tasagt n baidiin bailee shuu, hetsuu salbart hen durtai n orj ajillaad baidaggui gej tend ahiigaa sahij baihdaa sonsoj l bailaa. Dashramd helehed ene tasgiin Delgermaa emchdaa talarhaj yavdagaa helie, uneheer saihan setgeltei hun shuu ta!

    • Зочин says:

      Zunduu olon emch baidag yum bilee Hairolla emchiin shavi gedgeeree baharhdag

  • Бэгз says:

    Монголын эрдэнэ баялаг болсон энэ сайхан эмч, түүний үр хүүхэд ач зээ нарт сайн сайхны ерөөл дэшүүлье.

  • Sain baitsgaana uu.Erhem hundet Hairulla emchdee eruul enh urt udaan nasalahiig husen erooe.huu ach huu Abaidaa ajild ni amjilt ger buld ni sain ssihniig husen erooe.Ganzorig.Ariunaa 2 oos

  • S.Baysgalan says:

    1982 ond huuchin 3 r emlegt baihad anh ene tasagt ohinoo emchluulj Hairuulla ,Batchuluun, Bold, Ganbaatar , Oyun gesen emch nartai uchirch bilee. Altan gartai mundag emch nardaa. Olon ch jil tanai tasgaar ohintoigoo yavj bilee. Hairuulla gej unshaad Setgel hodlood tanii zurgiig haraad iim hun boljee odoo geed bayrlaj suuna. Tanid eruul enhiig husie.

  • Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Улам олон хүнийг эрүүл саруул болоход туслаарай. Монголын маань хүн ард эрүүл саруул аж төрөх болтугай. Та бүхний ачаар. Баярлалаа та бүхэндээ.

  • Zochin says:

    Saihan yariltslaga baina. Ur huuhduuddwe ene saihan mergegil avyasaa ovluulne gedeg Mongol Ulsad maani Tani oruulsan tom horongo oruulalt shuu. Bayarlalaa

  • Энэ хун бугдэд, гэр бул болгонд тохиогоод байдаггуй ховорхон заяа танай гэр булд заяажээ. Та бухний мэдлэг ухаан, хун чанараар тань бахархаж байна. Танай гэр булд сайн сайхныг хусье.

  • Эмчийн хувьд сайн эмч байж болох ч хүнийхээ хувьд чи бол жинхэнэ новш ш дээ Эмэгтэй хүний ариун сайхан хүсэл сэтгэл,эмч болох мөрөөдлийг үгүй хийж книжка-аар барьцаалан хүчиндэж байхдаа чи муу хасаг хүний мөстэй гэж өөрийгөө бодож байсан уу?Хүүтэйгээ нийлж хөөрхий охиныг доромжилчихоод ХҮҮДЭЭ хүний мөс ярьж байсан уу???????????????????????

    • Зочин says:

      Чи хэн ч бай дурандаа хүчиндүүлсэн байна ш дээ. Үнэхээр хүчиндүүлсэн дарамтанд орсон бол манай улсад хууль цааз гэж байгаа. Тухайн үедээ хандахгүй яасын.

    • алма says:

      Уучилаарай хасаг биш татар гаралтай уйгарын эрлийз гэж байна шуу дээ.Так что сайн уншаад ав.Если чо би ч дургуй.

  • Мэдээж сонин хэвлэл сайн сайхан талаас нь л бичнэ. Сайн эмч гэдэг мэдээж, мэдлэгтэй, ур чадвартай байх нь зайлшгүй. Гэвч сайхан сэтгэлтэй байж, хүмүүсийг алагчлалгүй, мөнгө, албан тушаал, ашиг хонжоо харалгүй чин сэтгэлээсээ хандаж эмчлэх гэдэг хамгийн чухал шүү. Хичнээн сайн хагалгаа хийж мөнгийг нь хвчихаад, хүйтэн сэтгэлээр хайхрамжгүй хандвал ямар хэрэг байхав. Үүнийг та бүхэн санаж яваарай. Сайн санааны үзүүрт тос гэдэг юм шүү. Бүхнийг мөнгөар хэмжиж болдоггүй вм шүү

  • Tsengel says:

    Олон хүний амьдралаар тоглосон хүмүүс дээ. Нэг төрлийн алуурчид.

  • zochin says:

    ter tasagt ni zondoo mundag emch nar bgashde. ted nariig yagaad duridaj boldogguin be. ys undserheg uzeltei yumnuud. hamtiin hucheer bagaaraa ajildag bh.

  • Javaa says:

    Mash Ih Bahar hah cetgel turluu.xairuulla emch tuunii ur xuuxduuded ajlin Amjilt. AZ jargal husie