Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАВХАН АЙМАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

 Завхан аймагт Улиастай-Донойн 17 км хайрган хучилттай замыг ашиглалтад оруулж, 4 км хатуу хучилттай замыг аймгийн төвд тавьж эхлэн, 2.7 км замыг гэрэлтүүлэгтэй болгосон байна. 2009 оныг Улиастай хотын тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон, энэ хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажил хийн, үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийг боломжтой бүх хэлбэрээр дэмжиж ажиллажээ.

2010 оныг сумдын бүтээн байгуулалт, үйлдвэржилт, тохижилтын жил болгон сум бүрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Зам, гүүрт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумын орон нутгийн зам, гүүрийн засварыг хийж дуусган, Их-Уул сумын Идэрийн голын 169 метр урт төмөр бетон гүүрийн ажил ид өрнөж байна.

Мөн барилга угсралтын болон барилгын их засварын ажил хийгдэж 1 сумын хүн эмнэлгийн барилга, 6 сумын сургууль, дотуур байрны барилга, 2 суманд 3 цэцэрлэгийн барилга шинээр баригдан, бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, Засаг даргын Тамгын газрын байр, эмнэлгийн барилгад их засвар хийжээ. Аймагт анх удаа 2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй “Нутгийн захиргааны ордон”-г ашиглалтад оруулж, энэ ордонд “Нэг цонхны үйлчилгээний цэг” байгуулж, иргэдэд 9 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

Завхан аймгийн хөгжилд зориулж Засгийн газар 2009-2010 онд нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дэмждэг үзүүлж байгаа юм

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.