Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын гадаад худалдааны ашиг 93.9 тэрбум долларт хүрэв

ОХУ-ын гадаад худалдааны ашиг энэ оны эхний хагас жилд 78 хувиар нэмэгдэж, 93.9 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 41.1 тэрбум доллараар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хойд хөршийн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өссөнөөс гадна биет хэмжээ нь ч нэмэгдсэн тухай мэргэжилтнүүд хэлж байна. Мэдээж түлш, эрчим хүчний таваарууд Оросын экспортод чухал байр суурь эзэлж байгаа юм. Мөн энэ оны эхний хагас жилд Оросын импортын хэмжээ 32.2 хувиар өсөж, 95 тэрбум долларт хүрчээ. Импортын дийлэнх хэсгийг автомашин ба тоног төхөөр өмж эзэлж буй аж. ОХУ-ын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар нэмэгдэж, 283.8 тэрбум долларт хүрчээ.


Д.МӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.