Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Түмэн-аюуш: Чи үнэхээр л дуртай юм бол түүндээ мөнгө зар

“Хасу мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. “Хоёр хүн ноцолдоод, хоёр хүн тоглож л байвал хөөе гээд үзээд байна шүү дээ” гэж ярих энэ эрхмийг спортоор “өвчилсөн” гэж хэлж болохоор санагдав. Эрчим хүчний төмөр хийц, үйлдвэр, ашиглалт засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийнхан хоёр ч үйлдвэр, Герман-Монголын хамтарсан МСҮТ, “Эко” спорт цогцолборыг ашиглалтад оруулсан хамт олон юм. Мөн 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулан бүтээсэн “Тэр жилийн тэр өдөр” кинон дээр гарч буй байлдааны машин механизм, буу, сэлэм зэргийг үйлдвэртээ хийсэн билээ.

-Танай компанийн хурлын өрөөнд хүртэл дартс байна. Их спортлог хамт олон бололтой?

-Тийм ээ. Бид тав дахь жилдээ байгууллагынхаа ажилчдын дунд спортын тэмцээн зохион байгуулж байна. Спортын 12 төрлөөр өрсөлддөг байсан бол энэ жил софт теннисийг нэмж, 13 болгосон. Ажилчид маань найман баг болж оролцож байна. Ирэх жил спортын төрөлдөө бадмингтоныг нэмнэ. Манай компани 600 орчим ажилчинтай. Группийн хэмжээнд бараг 1000-аад хүнтэй.

2015 онд АНУ-д зохиогдсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс манай компанийн тамирчин П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж Монгол Улс болон компанийн хамт олноо баярлуулсан. Мөн ОУХМ П.Өнөрбатын нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн заалыг барьж ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай “Мегастарс” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, П.Өнөрбат нар нэг зарлигаар Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, тамирчин болсон.

-Ажилчдаа спортын “булчирхай”-тай эсэхийг нь харж байж ажилд аваад байна уу?

-За, бараг тийм байх шүү.“Мегастарс” клубийн тамирчид компанидаа ажилладаг. Залуус гэлтгүй ахмад ажилчид ч спортын тэмцээнд идэвхтэй оролцдог. Миний ажлын гараагаа эхэлсэн “ДЦС-3”- аас тэтгэвэрт гарсан хүмүүс ч манайд ажиллахаар ирдэг. Одоо 30-аад ахмад настан манайд бий. Бид өнгөрсөн жил байгуулагдсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар ерөнхийлөгчтэй “Монголын мастеруудын холбоо”-той хамтран ажиллаж байна. Цаг цагийн спортын алдартнууд өөрсдийн байгуулсан холбоондоо идэвх зүтгэлтэй ажиллаж залуу тамирчдад үлгэр дуурайл болж буй нь эндээс харагдаж байгаа.

-Тэтгэвэрт гарчихсан хойно нь ажилд авдаг гэсэн үг үү?

-Тийм. Тэд манайд ажилласнаараа залуучуудтайгаа ажлын мэдлэг, туршлагаа хуваалцдаг нь надад их дотно санагддаг. Би “ДЦС-3”-т ажиллаж байсан болохоор миний л хамт олны нэг гэж үздэг дээ. Ахмад ажилтнуудынхаа дунд хавар, намар снүүкэр бильярдын тэмцээн тогтмол зохион байгуулдаг.

-Эдийн засаг хүндэрч буй нь танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ. Өнгөрсөн саруудад цалингаа бууруулсан уу?

-Хэцүү байгаа ч “үзэж” л байна даа. Гэхдээ манайх томоохон тендерүүдийн гүйцэтгэгчээр шалгарчихсан учраас 1-2 сар тэсчихвэл алзахгүй. Санхүүгийн хувьд хүнд байгаа ч нэг ч хүн цомхтгоогүй, цалингаа ч хасаагүй. Ажиллавал ажиллана, үгүй бол эд нартайгаа хамт дуусна гэсэн тооцоотой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл манай компанийн бараг бүх ажилтан цалингийнхаа 60 хувийг аваад гэртээ сууж байгаа. Цалин гэхээс илүүтэйгээр би ажилчдынхаа нийгмийн халамжид анхаардаг. Спортыг дэмждэг маань байх л ёстой зүйл. Хоёрдугаарт, би ажилчдадаа байр авч өгөх их сонирхолтой. Одоо ч 16 ажилчиндаа байр авч өгөх гэж байна. Сүүлийн 3-4 жилд компанийнхаа 130 орчим хүнийг байртай болгожээ.

-Тэднээс гадна цөөнгүй тамирчныг байртай болгосон байх аа?

-Тийм ээ. Хэд хэдэн тамирчинд орон сууц, хаус өгсөн.

-Яагаад хүмүүсийн ар гэрийнх нь байдалд ингэж их анхаардаг юм бэ. Цалингаа өгч байвал боллоо гэж ханддаг компани олон бий.

-Энэ бол хувь хүний жудаг шүү дээ. Олон компанийн захирал өөрсдийгөө болгоод явдгийг би мэднэ. Гэхдээ би өөрийгөө болгохгүй байгаа гэсэн үг биш. Ер нь хүмүүстээ их анхаардаг. Би худалдаачин биш. Хүмүүсээр л хамаг бизнесээ хийлгэдэг хүн. Тиймээс хүмүүсээ сургах, ар гэрт нь анхаарахыг боддог. Машин авъя гэсэн хүн орж ирэхэд өргөдлийг нь ураад шууд буцаагаад гаргадаг. Харин байр авах юм сан, орон сууцаа сайжруулах юм сан гэж ирсэн хүнтэй ярилцлага хийдэг. Байртай болно гэдэг ганцхан тэр хүнд биш, гэр бүлд нь тустай. Надад ч хэрэгтэй шүү дээ. Хүмүүс ар талдаа санаа зовох зүйлгүй ажиллаж, амьдарвал тэд компанийн гол “түлхүүр” шүү дээ. Өнгөрсөн өвөл ажилгүй байх хугацаандаа бид их зүйл амжууллаа. Арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй сургалтад хамрагдаж, олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015, бас хөдөлмөр хамгааллын MNS OHSAS 18001 стандартыг хангаж баталгаажууллаа. Энэ нь хүнээ сургаад, дээр нь бид дэлхийн чадварлаг компаниудтай нэг түвшинд ажиллаж эхэлж байна гэсэн үг.

-Танайх Герман-Монголын хамтарсан МСҮТ байгуулсан. Тэнд Герман, Японоос багш нар ирдэг байх аа?

-Манай компани Герман-Монголын хамтарсан МСҮТ-ийг 2013 онд байгуулсан. Тэнд маш сайн боловсон хүчин бэлтгэж байгаа. МСҮТ-д компанийнхаа ажилчдын ур чадварыг дээшлүүлж, шинэ хүмүүсийг ч бэлтгэж байна. Хоёр жилд нэг удаа Бээжинд болдог олон улсын гагнуурын тэмцээнд 2014 онд 13 орон оролцсон байдаг. Тус тэмцээнийг дэлхийн аваргынх гэж тодорхойлж болох байх. Манай мэргэжилтнүүд гагнуурчдаа бэлтгэж анх удаа оролцохдоо Германы дараа, хоёрдугаар байр эзэлсэн. Хоёр мөнгө, мөн тооны хүрэл медаль хүртэж байлаа. Энэ жил дахин оролцоно. Өнгөрсөн жил Улсын аварга шалгаруулах гагнуурчдын тэмцээнд 45 байгууллагын 300 орчим гагнуурчин оролцсон. Тус тэмцээнд түрүүлсэн хүмүүс зургадугаар сард Бээжинг зорино. 10-аад хүн гагнуурын 3-4 төрлөөр (нийт таван төрлөөр оролцох боломжтой) оролцохоор бэлтгэлээ хийж эхлэх гэж байна. Бараг 50 хувь нь манай компанийн гагнуурчид, бусад нь “ДЦС-3”, “ДЦС-4”-ийнх байгаа. Тэднийг ивээн тэтгэж байгаа.

-Дээрх тэмцээнд манай гагнуурчид сайн оролцсон нь юутай холбоотой вэ?

-Манай МСҮТ герман стандарт, тоног төхөөрөмжөөр сургалтаа явуулдаг. Одоо ч герман багш ажиллаж байна. Амжилт гаргасан нь Германы сургалт дэлхийд номер нэг гэдгийг харуулж байгаа хэрэг. Манай нэг гагнуурчныг дараа жил нь (2015 он) CCTV-д урьж, ярилцлага авсан. МСҮТ-д маань Германы Гадаад хэргийн сайд хүртэл айлчилж байлаа. Төгсөгчдийн 93-94 хувь нь ажлын байртай болдог. Бид төгсөгчдийнхөө араас байнга “мөрдлөг” хийж, тэднийг давтан сургадаг. Гагнуур гэдэг бол нэг сураад хаядаг мэргэжил биш. Тэр бүү хэл нэг, хоёр жил ажиллаагүй хүмүүсийг дахин сургалтад хамруулах ёстой. Чанарыг маш сайн эрхэмлэх ёстой мэргэжил л дээ.

-Та зарим хүнийг хараад “Волейбол тоглоод явж байхгүй” гэж хэлсэн гэж тухай бараг онигоо ч гэмээр зүйл сонссон. Энэ бол та спортоор “өвчилсний” шинж байх?

-Спортод дуртай болохоор хүмүүсийн бие бялдрыг хүртэл шинжих юм байна шүү дээ. Бие бялдар сайтай хүмүүсийг хараад “Энийг тоглуулчих юм сан, барилдуулчих юм сан” гэж бодох нь бий. Миний хувьд мэргэжлийн спорт гэхээс илүүтэйгээр нийтийн биеийн тамир гэж ярих дуртай. Бусад хүнийг больё гэхэд ядаж компанийн ажилтнуудаа биеийн тамирт “оруулах” юм сан гэж зорьдог. Биокомбинатад барьсан “Эко” спорт цогцолбортоо элсний волейбол, элсний хөл бөмбөгийн талбай, бас ирэх намар хоккейн талбайтай болохоор төлөвлөж байна.

Онигоо ч юу байх вэ, гэхдээ ярьсан зүйлс бий л байх. Ер нь тамирчид, спортоор хичээллэдэг хүмүүс хүнтэй их нийцтэй байж чаддаг. Ажил хийхдээ ч тэсвэр тэвчээртэй болдог. Манай компанид сагсан бөмбөг, волейболын багийн тамирчид ажилладгийг дээр хэлсэн. Өчнөөн арван жил олон тамирчин бэлтгэжээ. Сургасан хүүхдүүдээсээ эргээд хариу нэхдэггүй. Хүмүүс гайхдаг л юм. Тэр дундаа дунд сургуулийн хүүхдүүдийг дэмжихээр бүр гайхдаг. “Яагаад тус болохгүй хүмүүсийг дэмжээд байгаа юм бэ” гэдэг. Хариуд нь “Та нар ойлгохгүй ээ” гэж хэлдэг. Дэмжсэнийхээ хариуд би заавал “юм” авах албагүй. Тэднээс Монгол Улсын нэрийг гаргасан тамирчид төрөхөд баярлаад л явж байдаг. Олимпын, олимпын бус спортын төрөлд адилхан анхаардаг. Олимпын төрлийн спортын тамирчдад шаардлагатай материаллаг баазыг нь бэхжүүлэхэд анхаарч байна. Тамирчны амжилтын нас богино байдаг тул бүх зүйлээр нь хангаж амжилт гаргахад нь дэмжихийг зорьдог.

-Спортод их хөрөнгө зараад Та юу олж авдаг юм бэ?

-Би спортод их дуртай хүн. “Чи үнэхээр л дуртай юм бол түүндээ мөнгө зар” гэж хэлдэг. Өөрөө чадахгүй байж болох ч бусдыг дэмжин, амжилт гаргахад нь туслахыг хичээдэг. Миний чадаагүйг манай хүүхдүүд чадна.

-Та залуудаа үндэсний болон чөлөөт бөх, сагсан бөмбөгөөр хичээллэж байсан юм билээ.

-Үндэсний бөх, чөлөөт бөхөөр тодорхой хугацаанд хичээллэж байсан. Би 26 насандаа сургуулиа төгсөж, ажил хийж эхэлсэн хүн. Амьдралын маань бололцоо намайг тамирчин болгоогүй. 27 нас хүртлээ сагсан бөмбөг тоглосон байх аа. Тиймээс ч өөрийн гадарладаг спортдоо илүү анхаардаг. Хоёр хүн өрсөлдөж, ноцолдож байвал тэрнээс л кайф авдаг.

-Танай клубийн нэр дээр 300 гаруй тамирчин байдаг гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр, гурван жилийн өмнөх бүртгэлээр спортын найман төрлөөр тамирчдыг Монгол Улсдаа бэлтгээд, тэд маань амжилт гаргаад явж байгаа. Манай клубийн нэр дээрх тамирчдаас спортын мастер цолтой нь гэхэд 130 гарчихсан байх шүү. Би 2009 онд “Мегастарс” клубээ байгуулсан. Хүмүүс “Хасу мегаватт” гэж их ярьдаг байсан. Одоо л “Мегастарс” нэрээрээ хүмүүст танигдаж байна. Клубээ олон улсын жишигт хүргэх юм сан гэсний үндсэн дээр материаллаг баазыг нь бэлдээд байгаа хэрэг.

-Сагсан бөмбөг, волейбол гээд багаар тоглодог тамирчдыг тогтмол санхүүжүүлэхэд их хөрөнгө шаардлагатай. Үүнийг хэрхэн шийддэг вэ?

-Манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2007 оноос тоглож эхэлсэн, домог болсон баг шүү дээ. Улсын аваргаас тасралтгүй зургаан жил алт, мөнгө, хүрэл медаль авсан. “Спрайт лиг”-ийн хоёр удаагийн аварга, нэг удаагийн дэд аварга болж байсан. Спартакиадын аварга ч болж, 15 спортын мастерыг би өөрийн гараар төрүүлж байлаа. Волейболын эрэгтэй баг бас бий. Багт тоглохоор сургасан эмэгтэй хүүхэд олон бий. 20 дугаар сургуулийг төгссөн волейболын тамирчид болгон компани, клубтэй маань холбоотой байдаг. Тус сургуулийн сурагчдыг олон жил дэмжиж ирсэн. Мөн 10 дугаар сургуулийг олон жил дэмжиж байгаа.

2016 он бол олимпийн болон Бүх ард түмний 14 дүгээр спартакиадтай их онцлогтой жил. Энэ жил анх удаа клубээрээ чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, 100-н буудалт даамны төрөлд орж байна. Манай клубийн олон улсын хэмжээний мастер Д.Солонго, Л.Баатархүрээ дасгалжуулагчтай волейболын эрэгтэй насанд хүрэгчдийн баг дээрх спартакиадын аваргаар тодроод байна. Багаа чадахаараа дэмжихийг зорьдог.

-Биокомбинатад “Эко” спорт цогцолбор барьж, ашиглалтад оруулсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Цогцолборыг барихад манай хүүхдүүд, тэр дундаа чөлөөт бөхийн тамирчдын оруулсан хувь нэмэр их. Бүгдийг нь өөрсдөө хийсэн шүү дээ. Блокыг нь өөрсдөө цохиж, угсарч, хашаагаа барьсан. Барилгын хэдэн компани үнэрхээд байхаар нь Наранболд, Цогтгэрэл хоёрыгоо 10 хүүхэдтэй цуг япон инженерийн удирдлага дор ажиллуулахад л хөл бөмбөгийн талбай барьчихаж байгаа байхгүй юу. Ажил хүнийг хүмүүжүүлдэг. Тус цогцолборт спорт тоглоомын болон бөхийн заал бий. Өвс ногоо, модноос болоод ч тэр үү, зуны улиралд, хагас, бүтэн сайнд байгууллагууд хамт олноороо цогцолборт очдог. “Эко” спорт цогцолборт 50-60 тамирчин тогтмол байрлаж байгаа. Энэ жил чөлөөт бөх, гар бөмбөг, 100-н буудалт даамаар ихээхэн амжилт гаргаад байна. 100-н буудалт даамаар их мастер төрүүлсэн хүн шүү дээ, би. 10 жил “ноцолдож” байж, Монгол Улсын гурав дахь их мастер Баттулгыг гаргаж ирлээ. Баттулгын маань шавь нарын амжилт гайхалтай байна.

-Гадаадын орнуудад багууд орлоготой байдаг. Манайд бол үгүй. Та багийн тамирчдаа цалинжуулдаг уу?

-Чөлөөт бөхийн 7-8 тамирчинд компаниас цалин олгодог. Дөнгөж хоолонд нь хүрэлцэх цалинтай байлгаад байж болохгүй л дээ. Тэгэхээр хүүхдүүддээ тодорхой хэмжээний амьжиргааны буюу сард 600- 800 мянган төгрөгийн цалин өгдөг. Ганц, хоёр хүн “Тамирчидаа аваад ир, цалинжуулъя” гэдэг л юм.

-Таны өрөөнд хурдан морины гэрэл зураг байна. Та морь уядаг уу?

-Би Хэнтий аймгийн Галшар сумын хүн. Морь уядаг. Миний магнай хонгор азарга болон янзага хул морины маань зураг л даа. Янзага хул маань 2011 онд “Тамирын хурд-3” төвийн бүсийн даншиг наадамд айрагдсан. Магнай хонгор маань суманд дөрөв түрүүлж, олон айрагдсан даа.

-Танд чөлөөт цаг гардаг уу. Тийм бол юу хийдэг вэ. Спорт хөөгөөд, морь уяад өнгөрөөчихдөг үү?

-Спорт, морь бол бараг ажил шүү дээ. Чөлөөт цагаараа бильярд тоглоно. Бас л спорт л доо.

-Танай гэр бүлийнхэн Таныг спортод “донтой” юм аа гэдэг үү. Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийн багш. Спортоор хичээллэдэггүй ч их сонирхдог, тамирчдыг дэмждэг. Би эхлээд морь уяхыг сонирхдог байснаа дараа нь спортод илүүтэй элэгтэй болсон. Ингэлээ гээд ажил, амьдралаа алдчихаагүй болохоор ойлгодог гэж боддог. Өнгөрсөн өвөл эхнэртэйгээ телевиз үзээд сууж байтал “TV-9”-өөр намайг спортод зургаан тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлсэн. Ийм их биш ч нэлээд хөрөнгө оруулсан гэж үнэнээ хэлсэн дээ.

2011, 2015 онд манай клуб “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг спорт клуб болсон. Тэр үед тооцоо хийж үзэхэд зөвхөн дотоод, гадаадын тэмцээнд тамирчдаа оролцуулахад 430 сая төгрөг зарцуулсан байсан. 2011 онд манай тамирчид гадаад, дотоодын тэмцээнээс 128, тэр дундаа софт теннисний дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс Д.Отгонцэцэг мөнгөн медаль авч байлаа. Өнгөрсөн жил манайхны зөвхөн гадаадын орнуудад болсон тэмцээнээс авсан медаль гэхэд 100 хол гарсан байна лээ. 2015 онд Монгол Улсад софт теннисний олон улсын тэмцээн хоёрыг зохион байгуулахад олон улсын хэмжээний мастер зургаа төрсөн.

Хүү маань Германд цахилгааны инженер болохоор сурч байгаа. Спортод их сонирхолтой. Гар бөмбөг, хөл бөмбөгт их дуртай, өндөр хүү бий.

-Та Олон улсын софт теннисний холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч юм билээ. Энэ спортыг бас их сонирхдог бололтой.

-Би өнөөдрийг хүртэл софт теннисний спортоор хараахан хичээллээгүй л явна. Анх Э.Энхмөнх (одоо Монголын софт теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй) намайг уруу татсан. Гэхдээ тоглодог болно оо. Софт теннисний тэмцээн үзэх дуртай. Манай софт тенниснийхэн гэж боловсролтой, хүмүүжилтэй, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл, өсвөрийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальтай залуус бий. Өмнө нь найман талбайтай байсныг хотын төлөвлөлттэй холбоотой газарт орсон гээд дөрөв болгочихсоныг тохижуулсан. Одоо тэдгээрт олон тамирчин бэлтгэл хийж байгаа. Нөгөө талаас би 2020 оны Токиогийн олимпод софт теннис багтана гэж харж байгаа. Тиймээс материаллаг бааз бэлдэхэд анхаарч буй хэрэг. Чингэлтэй дүүргийн тавдугаар дунд сургуулийн талбайд орчин үеийн ногоон зулэгтэй софт теннисний талбай байгуулахаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг гүйцэтгүүлэхээр япон инженер урьсан байгаа. Ер нь манайд софт теннисний олон улсын тэмцээн зохион байгуулахад нүүр улайхааргүй болсон.

-Та олон хүнтэй, тэр дундаа залуучуудтай цуг ажилладаг. Монгол залуучуудыг хэрхэн харж байна вэ. Тэднийг хүсэл эрмэлзэлтэй, сайн хөдөлмөрлөдөг гэж магтах уу, аль эсвэл шүүмжилмээр санагддаг уу?

-Социализмын үед хүмүүс их ажилсаг байсан. Тэгвэл зах зээлийн үед хүнийг их ажилласангүй гэж шүүмжилж болохгүй. Жишээ нь, Монгол Улс энэ байдлаараа, хийе гэхэд ажил олдохгүй байвал хэцүү. Одоо бол залхуурах ажил ч байхгүй болчихоод байна шүү дээ. Бид залуудаа тэгж зовсон гэж ярих нь утгагүй. Хүн тухайн нийгэмдээ зохицоод л ажиллаж, амьдрах ёстой. Өмнөх үе нь сайхан нийгэм бүтээгээд өгчихсөн бол одоогийн залуусын буруу биш шүү дээ. Түүн дээр нь тарвалзаад явж байг л дээ. Хүүхдэдээ “Би ингэж зовж, шүд зууж байсан шүү” гэж тулгаад байвал буруу. Би тулгаж үзсэн, тэгээд буруудсан. Цаг, цагаараа л сайхан амьдрах хэрэгтэй юм билээ. Тухайн үеийн нийгэмдээ “тааруулж” үүргээ гүйцэтгэж байх ёстой.

-Өөрийгөө хөгжүүлэхэд, боловсролоо дээшлүүлэхэд хэрхэн анхаардаг байсан бэ?

-Миний аав жолооч, ээж сувилагч. Эмээ, өвөө малчин. Бага байхдаа өөртөө амьдралын том зорилт тавьж байсан. Аав маань залуудаа нас барахад ээж 33 настай, есөн хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгэхэд би долдугаар ангийн сурагч байлаа. Одоо ч дүү нараа аав шигээ авч явахыг хичээж байгаа. Айлын том хүүхэд болохоор ч тэр үү, дунд сургуулиа төгсөхдөө заавал их, дээд сургуульд орох ёстой гэдэг ч юм уу, шүд зуугаад сурчихсан. Онгирч байгаа юм биш, миний хувьд хичээл нэг их түүртэхээр байгаагүй. Би бүх сургуулиа онц төгссөн байдаг юм. Аравдугаар ангиа төгсөж, конкурс өгөөд Дарханы Политехникумын хуваарь авч байлаа. Орос руу, Аюулаас хамгаалах байгууллагын сургуульд элсэх боломж байсан ч дүү нараа бодоод яваагүй. Дотооддоо суралцаж автын инженер болно гэж байсан ч дулааны техникчийн ангид элссэн. Дарханд гурван жил сураад, техникумаа “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай төгсөж, их сургуульд урилгаар орж байлаа. Дараа нь Удирдлагын академид нэг жил суралцаж, төгссөн. Анх “ДЦС-3”-т ажилд орсноос хойш эрчим хүчний салбартаа ажиллаж байна.

-Компанийнхаа цахим хуудсанд “Дэлхийд танигдсан чадварлаг багтай хөгжлийн түлхүүр компани болно” гэж бичсэн байна лээ. Энэ тал дээр яаж анхаарч байна вэ?

-Байнга сургалт зохион байгуулж, хүмүүсийнхээ чадварыг дээшлүүлэхийг хичээдэг. “Хасу мегаватт” бол үндэсний компани. Компанийн бүх бүтээн байгуулалтыг дотоодын хүн хүч, өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

-“Би өөр бизнест орохгүй” гэж Та хэлж байсан юм билээ. Зарим хүнийг харахад нэр төр, мөнгөтэй болчихвол дараагийн “гишгүүр” нь улстөрч болох болдог юм шиг анзаарагддаг?

-Олон хүн бизнесээ амжилттай эрхэлж байгаад улстөрч болж, бизнесээ нурааж байсныг харж байлаа. Хоёрдугаарт, мэдэхгүй салбарт бизнес хийнэ гэдэг хүнд гэж боддог. Би олон бизнесмэн шиг мөнгө эргэлдүүлнэ гээд худалдааны салбарт ороогүй. Миний энэ бизнес хүнд юм уу, хөнгөн юм уу гэдгийг ч мэддэггүй. Олон компани чиглэлээ өөрчилж, худалдаа, газар тариалангийн бизнес эрхэлж богино хугацаанд мөнгөтэй болдог. Гэхдээ бас мөнгө их эргэлддэг салбарт орсоор байгаад өнөөдөр хэн ч биш болсон олон тохиолдлыг харж байна. Тиймээс энэ салбараараа л дагнана. Хүнд цаг үед байсан ч эрчим хүчний салбарынхаа буянд хоосон хонож үзсэнгүй.

Ц.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 thoughts on “Ж.Түмэн-аюуш: Чи үнэхээр л дуртай юм бол түүндээ мөнгө зар

  • ajilchin says:

    ajilchidiihaa tsaling tawihgui bj ter sportiihondoo bair ogood bdag sonin hvn shvv. vhsen baasniih n bair ogson. tsalingiin orond oruulj bair ogdog. bvh mongiig n tsalin deerees n awdagshdee.

    • Зочин says:

      хүн бусдаас царайчллахгүй ажилтай орлоготой мэргэжилтэй бол болоо юм биш үү?! Цалингаасаа л байраа авна шд ээ. Сонин бодолтой шаар вэ?!

    • zochin says:

      Ene ajilchin ix l buruu bodoj bna daa. Chi yana gj bodson ym be. Bair avaad tsalingaa butneer ni avaad yvj baixiim uu tegeed. Tegvel bairaa avaxaa boliod tsalingaa xuraaj baigaad bairtai bolox geed uz de.

  • Түмэн-Аюуш захирал ажилчдынхаа цалинг өгөхгүй байх хүн бишээ. Ажилаа хийж чаддаг шудрага бас зөв бодолтой хүнийг дэмжвэл дэмсэн шиг дэмждэг хүн . Ажилчин чамаар ажиллуулчаал тамирчдыг спорнсорлоод байдаг гэж бодож байгаа бол эндүүр ч байна. Атаархах хэрэггүй. Чи энэ баярлаж явдагшүү спортыг дэмждэгт нь

  • Мундаг хүн байна лээ уулзаж байсан ,спортод их хөрөнгө гаргасан амжилт

  • ЗОЧИН says:

    мУНДАГ ХҮН. ХЭСЭГ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН. ИХ ТУЛХТАЙ ХҮН ШИГ САНАГДСАН. ХУДЛАА ҮНЭН ШАЛЧИГНАСАН ГАРУУД ШИГ ИЛҮҮ ДУТУУ ЗАН БАЙХГҮЙ.

  • zochin says:

    chi ene bairand amidar bi 20% ni tulii gedeg hvn howor baih shvv tiim vv

  • Ангийн найздаа аз жаргал хүсье Дарханы поли төгссөн андуудынхаа өмнөөс

  • zochin says:

    hamtdaa hiij buteej olson hediige hamt olontoigo tamirchidtaiga huvaaltsaj tuuneese inergi avch uur iluu zuil buteeh husel ermelzliig ni mash ih hundelj bna.ter bairnii talaar gomdoltoi bdag hund helchihie chi ajila sain hii chamd ch bair ugch bolno tegehde iim tsag ued uridchilgaag uuruusu gargaad bairand oruuldag mun banknii asuudliig uuruu hariutsaj setgel gargadag hun bhgui eniig l sain bod doorho nuhur

  • Зочин says:

    gaihaltai mundag hun shuu.

  • duu says:

    minii ah ch mundag hun shuu taniaraa dandaa baharhaj ywdag shuu hunii tuluu gsn chin setgeltei hundee

  • Та бизнес удирдагч эсвэл төрийн албан хаагч, эсвэл түүний өөрийнх нь дансанд нь, , хэрэв та хүсэж байгаа зээлийн мөнгө байгуулах төсөл, бусад үйл ажиллагаа, UNIVERSALLOANMONEY тэтгэлэг та шаардлагатай хэмжээний хэрэгтэй яаралтай дээр хамгийн их хугацаа 25 жил нь хүүтэй 3% жилд. Холбоо барих : moneyuniversalloan@gmail.com

  • Зээлийн санал болгож хооронд тодорхой ноцтой, шударга.Та бизнес удирдагч эсвэл төрийн албан хаагч, эсвэл түүний өөрийнх нь дансанд нь, , хэрэв та хүсэж байгаа зээлийн мөнгө байгуулах төсөл, бусад үйл ажиллагаа, UNIVERSALLOANMONEY тэтгэлэг та шаардлагатай хэмжээний хэрэгтэй яаралтай дээр хамгийн их хугацаа 25 жил нь хүүтэй 3% жилд. Холбоо барих : moneyuniversalloan@gmail.com

  • Зочин says:

    Сайн байна уу Madam , эрхэм ээ , Санаж, Гэрчлэлийг санал болгож байна зээлийг хувь нь христийн мэндэлсний баярын, жилийн эцэст, дараах үйлчилгээ хийсэн байна надад Madam үед би хайж байсан, зээлийн мөнгө, энд бол түүний и-мэйл хаяг: bajuliana78@gmail.com Баярлалаа Хатагтай Баба Juliana би олж инээмсэглэл уруул дээр Энд бол түүний и-мэйл хаяг: bajuliana78@gmail.com энэ нь ачаар түүнд-би зээл авсан€ 25,000, хоер миний хамт олон хүлээн авсан байгаа з

  • Зочин says:

    Гэрч санал зээл хувь нь христийн мэндэлсний баярын, жилийн эцэст, Сайн байна уу Хатагтай , их эзэн минь , Санаж, Гэрчлэлийг санал болгож байна зээлийг хувь нь христийн мэндэлсний баярын, жилийн эцэст, дараах үйлчилгээ хийсэн байна надад Madam үед би хайж байсан, зээлийн мөнгө, энд бол түүний и-мэйл хаяг: bajuliana78@gmail.com Баярлалаа Хатагтай Баба Juliana би олж инээмсэглэл уруул дээр Энд бол түүний и-мэйл хаяг: bajuliana78@gmail.com

  • maria says:

    МОНГОЛ Монголчуудын сайхан өдөрJOSE LUIS LOAN компаний компаний гэрт худалдан авч буй зээлийг худалдаж аваарай. БИДНИЙ ТУХАЙ, БОДЛОГО ИРГЭД ЖООС ЛУЙН ЗЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ, https: //www.joseluisloans.com, эсвэл joseluisloans@gmail.comМиний нэрийг Хулан би Улаанбаатар хотоос ирсэн Би сүүлийн 5 сард жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авахаар хайж байсанНадад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсанӨдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөөминий итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсанНайз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэнТэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэгнадад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсанТэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласанТэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй и-мэйлээр явуулсан: вэб сайт (https

  • Ofrecemos variedad de finanzas que incluyen: préstamos personales, préstamos hipotecarios, préstamos para la consolidación de la deuda, préstamos para automóviles, préstamos agrícolas, préstamos comerciales y préstamos para empresas con una tasa de interés del 3% anual y es fija. Correo electrónico: willianloanfirm6@gmail.com, whatsapp +1(214)305-8945