Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөшөөтийн уурхайг аравдугаар сард ашиглалтад оруулна

Хөшөөтийн уурхайн хайгуул хийгдэж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоогоод байна. Ирэх аравдугаар сараас эхлэн олборлолт эхлэх бөгөөд энэ үед баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ажиллах үеэр Хөшөөтийн уурхайд очин ажлын явцтай нь танилцлаа.

Хөшөөтийн уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тал нь коксжсон, бусад нь энгийн нүүрс. 85 сая тонн нүүрсний нөөцийг зөвхөн Хөшөөтийн уурхай байгуулахаар хашаа хатгасан талбайн хэмжээгээр тогтоосон байна. Үүнээс өөр газар нүүрсний асар их нөөц байх бүрэн боломжтой гэж орон нутгийн удирдлагууд танилцууллаа.

Хөшөөтийг хөндийлүүлэхгүй гэж нутгийн иргэд, иргэний нийгмийнхэн тэмцэл хийж байсан ч эцэстээ зөвшилцөлд хүрч ажиллуулахаар болсон гэж аймгийн Засаг дарга хэллээ. Хөшөөтийн уурхайд 800 гаруй монгол хүн ажиллаж байна. Энд хэвтээ тэнхлэгтэй холбох 310 км хатуу хучилттай зам тавьж, гүүр барьж байна. Засгийн газрын тогтоол ёсоор концессийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын асуудлыг шийдэхээр болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.