Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Байгалмаагийн үеэл хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогджээ

Хар тамхи зөөгөөд БНХАУ-ын хуулийн дагуу бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн манай улсын иргэн Л.Байгалмаагийн үеэл хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогджээ.

Түүнийг П.Алтансүх гэдэг бөгөөд хууль хяналтын байгууллагын ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гэм буруутайд тооцож шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар холбогдох байгууллагын эх сурвалж “Л.Байгалмаагийн үеэл П.Алтансүх эгчийнхээ адил хар тамхи зөөв өрл өж байсан нь илэрсэн.

П.Алтансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа явуулж, зайлшгүй тодруулах зүйл байгаа учраас УМБГ-ын холбогдох хэлтэст шилжүүлсэн. Л.Байгалмаа, П.Алтансүх нарын хэн нэг нь нөгөөгөө энэ хэрэгт уруу татаагүй” гэлээ. П.Алтансүх нь Л.Байгалмааг хар тамхи зөөвөрл өх хэрэгт уруу татсан Л.Гантуул, Н.Оюунбилэг нарын санал болгосон “өндөр цалинтай ажлыг” хийгээд эрүүгийн хэрэгт холбогдоод байгаа аж. Уг хэрэгт энэ гурван хүнээс гадна өөр нэгэн эмэгтэй холбогджээ.

Х ууль хяналтын байгууллагынхан Л.Гантуул, Н.Оюунбилэг нарт Эрүүгийн хуульд шинээр орсон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд анхны яллагдагч нар нь уг хоёр эмэгтэй болж байгаа юм.

Шүүхээс энэ хоёр хүний гэм буруутай нь тогтоогдвол бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.