Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Ундраа: Кинондоо цоо шинэ төрхийг харуулахыг зорьсон

“Khagan” film-ийн 2 дахь дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино “Муу нүүрт” өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн билээ. Тус бүтээлийн найруулагчаар Э.Оргил, зохиолчоор Д.Ундраа ажиллаж, гол дүрүүдэд Р.Баттогтох, О.Тэмүүжин, О.Долгор, Б.Анхбаяр нар тоглосон байна.

Нээлтийн үеэр “Муу нүүрт” киноны зохиолч “Khagan” film-ийн продюсер Д.Ундраатай цөөн хором ярилцсан юм.

-Юун түрүүн танд баяр хүргэмээр байна. Энэ киноны зохиолч ямар хүн байгаа бол гэж бодож суулаа?

-Баярлалаа. Би “Khagan” film-ийнхаа продюсерээр ажилладаг. Мөн видео зохиол бичдэг. Энэ нь гэхдээ кино зохиолч гэсэн үг биш шүү. “Муу нүүрт” бол миний бичсэн зохиолуудаас анхны бүрэн хэмжээний кино болж гарсан зохиол байгаа юм.

-Энэ зохиолын санаа хаанаас, хэзээ гарав?

-Энэ зохиолыг 2 жилийн өмнө бичиж эхлүүлээд орхичихсон байсан юм. Тэгээд 7 сарын хугацаанд бичиж дуусгаад найруулагчдаа үзүүлсэн. Тэгэхэд найруулагч “OK, наадахаар чинь кино хийе” гэсэн. Тэгээд л зураг авалтынхаа ажилд ханцуй шамлан орсон доо.

-Зохиолоо ганцаараа бичив үү? Эсвэл хэн нэг хүнтэй хамтарсан уу?

-Зохиол маань ямар нэг зүйлээс сэдэвлээгүй мөн цэвэр 100 хувь миний санаа, зохиол байсан.

-Хийсэн ажилдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Сайн, муу зохиол гэдгийг үзэгчид үнэлж дүгнэх биз. Тэрнээс биш би өөрийнхөө зохиолыг ийм, тийм гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бодсон санасан бүхнээ буулгаж чадсан.

-Та ямар нэг уран зохиол, хэл найруулгын чиглэлийн сургууль төгссөн үү?

-Үгүй. Би Кино урлагийн салбарын мэргэжлийн хүн биш. “Khagan” фильмд олон ажил ажилласан туршлага маань маш их хэрэг болсон гэж бодож байна.

-Бусад кинонуудаас арай өөр өнгө төрх, зураглал ажиглагдлаа?

-Анхнаасаа цоо шинэ төрхийг харуулахыг зорьсон. Үзэгчдэд харуулахыг хүссэн зүйл маань нэг их тийм орчин үе ч биш, өнгөрсөн үе ч биш. Хамгийн гол нь үзэгчид киноны үйл явдалд анхаарахаас биш яг аль цаг үед болоод байгааг нэг их чухалчилдаггүй юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.