Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаити улс “үглээ” Ерөнхийлөгчтэй болох уу

Гаитигаас гаралтай Америкийн дуучин, “Грэмми”-ийн гурван удаагийн шагналт Виклеф Жин төрөлх нутгийнхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна. Тэрбээр Гаитид болсон газар хөдлөлтийн тусламжийн багт оролцсон төдийгүй хувиасаа их хэмжээний мөнгө хандивлан хоол хүнс, хувцас, эм тариа тараажээ. Тэрбээр “Time” сэтгүүлд болон Ларри Кингэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Миний хувьд дараагийн алхмаа хийх цаг болсон” гээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо зарлажээ. Гаитигийн Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 28-нд болох бөгөөд дуучин “Бид хамтдаа хийх ёстой” намаас нэр дэвшиж байгаа юм байна. Гаитигийн төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар Виклеф Жин ард иргэдийн дунд нэр хүндтэй байгаа ч олон хүн түүнийг дуугаа дуулж, хөгжмөө зохиосон нь дээр хэмээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.