Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оросын төмөр зам” 75 тэрбум рублийн нөхөн олговор авна

ОХУ-ын Засгийн газар ирэх онд “Оросын төмөр зам” компанид 75 тэрбум рублийн нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ. Энэ тухай тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын орлогч Андрей Клепач мэдэгдсэнийг “РИА Новости” дамжуулав. Төмөр замын тээврийн тарифыг хянаж байгаатай холбоотойгоор тэрхүү нөхөн олговрыг улсын төсвөөс өгөх бөгөөд ОХУ-ын 2011 оны төсвийн төсөлд тусгагдсан байгааг Андрей Клепач онцолжээ.

Харин “Оросын төмөр зам” компанийн дэд ерөнхийлөгч Валентин Гапанович нөхөн олговрын хэмжээг нэмж өгөх хүсэлтийг Засгийн газартаа тавихаар зэхэж буйгаа илэрхийлсэн байна. Төмөр замын дэд бүтэц болоод зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлд анхаарахын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж. “Оросын төмөр зам”-ын хөрөнгө оруулалтын шинэчилсэн төлөвлөгөө ирэх аравдугаар сард бэлэн болох агаад тус улсын Засгийн газар энэ оны арваннэгдүгээр сард уг баримт бичгийг хэлэлцэх төлөвтэй.

Тус компанийн өнөөгийн хөрөнгө орлуулалтын төлөвлөгөөнөөс үзэхэд энэ онд 270.5, ирэх жил 285, 2012 онд 299.9 тэрбум рублийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Мөн “Оросын төмөр зам”-д ойрын таван жилийн хугацаанд 400 тэрбум рублийн тусламж хэрэгтэй байгааг компанийн ерөнхийлөгч Владимир Якунин өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газартаа хандан мэдэгдсэнийг сануулах нь зүйтэй болов уу. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас зорчигч болоод ачаа тээвэрлэлтийн хэмжээ багассаны зэрэгцээ хөрөнгө оруулалт буурсан нь “Оросын төмөр зам”-ыг нэлээд хүнд байдалд оруулсан юм.


Д.МӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.