Нигер улсын иргэн Билалу Масаба саяхан 86 насныхаа ойн баяраа тэмдэглэжээ. Тэрбээр 86 эхнэр 138 хүүхэдтэйгээ сэтгэл хангалуун амьдарч байгаа тухай СМИ мэдээлжээ. Мусальман шашин дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг ч дурламтгай Масаба өөрийгөө үнэнч мусальман хэмээн боддог аж. Тэрбээр ”Би эхнэрүүддээ үнэнч бөгөөд хайртай болсон учраас л гэрлэсэн. Одоо ч бүгдэд нь их хайртай“ хэмээн ярьжээ. Түүнчлэн энэ оны эхээр Билалу Масабаг Шариатын шүүхэд дуудаж, хуулийн дагуу дөрвөн эхнэрээ сонгож, 82 эхнэрээсээ салахыг шаардсан байна. Тэрбээр шүүх хурлын үеэр эхнэрүүдээсээ салах бодолгүй байгаагаа хэлээд үүний оронд үхэхэд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин эхнэрүүд нь шүүхэд хандан өргөдөл гаргаж, нөхөртэйгээ аз жаргалтай байгаагаа хэлж, шалгуулснаар энэ хэрэг хаагдсан аж. Одоо тэдний амьдардаг тос гонд жуулчдын хөл тасрахаа больжээ. Тэрбээр өдөрт арван ширхэг авакадо жимс идэж, цагаар хооллон, тамхи татаж, архи уулгүй, эрүүл агаарт амьдарч буйгаа урт на слахын нууц хэмээн жуулчдад ярьдаг аж.
У.ПҮРЭВДОРЖ







0 Сэтгэгдэл