Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“TOYOTA” 2.2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

 “Toyota” компани энэ санхүүгийн жилийн (2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны гуравдугаар сар) борлуулалтын төлөвлөгөөгөө шинэчилж, 7.38 сая автомашин зарах тооцоо гаргажээ. Оны эхэнд энэ үзүүлэлт 7.29 сая байсныг “The Detroit News” мэдээлэв. Энэ оны дөрвөөс зургадугаар сард “Toyota” 57.3 тэрбум долларын орлого олж, 2.2 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласнаас үүдэн борлуулалтын таамаглалаа эргэн харсан аж. Японы тус компани техникийн алдаанаас болж 10 гаруй сая автомашин буцаан татсанаас үл шалтгаалан сүүлийн хоёр жил үзэгдээгүй их хэмжээний ашиг олсон нь АНУ, Япон болон Азийн зарим оронд автомашины борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой аж.


Д.ЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.