Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч удахгүй ажилдаа орно

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь төлөвлөж байсан шулуун гэдэсний хагалгааг уржигдар хийлгэлээ. Монгол, Солонгосын хамтарсан “Сонгодо” эмнэлэгт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд мэс заслыг хоёр улсын эмч нар хамтран амжилттай хийж гүйцэтгэжээ.

Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байна гэж Хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр өглөө мэдэгдэв. Ерөнхийлөгчийн шулуун гэдэсний өвчнөөр нэлээд эрт нээс өвчилжээ. Ажлын зав чөлөөнөөс шалтгаалж хагалгаа хийлгэхээ түр хойшлуулж байсан. Энэ сарын 20-ны үеэр ажилдаа орохоор төлөвлөж байгаа. Тэр хүртэл эмчийн хяналтад байна гэж нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалж хэллээ.

Дашрамд дурдахад, өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийм төрлийн хагал гааг АНУ-д 50 мянган доллараар хийлгэж байсан гэнэ. Манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд гадаадад эмчлүүлэхийг илүүд үздэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин эх орондоо, өөрсдийн эмч нарын чадварт итгэжээ.


Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.