Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фидель Кастро улс төрийн тавцанд эргэн ирэв үү

Куба улсын лидер асан Фидель Кастрогийн хүсэлтийн дагуу тус улсын Үндэсний хурал тусгайлан зөвлөлдөхөөр шийдсэн нь сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй үйл явдал болохыг BBC агентлаг онцлов. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж буйгаар олон улсын асуудлын талаарх дээрх тусгай зөвлөлгөөн энэ сарын 7-нд буюу бямба гаригт болох аж. Эдүгээ 83 настай Фидель Кастро 2006 онд өөрийн дүү Рауль Кастрод Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш сураггүй болсон. Гэвч сүүлийн үед тэрбээр олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарсан бөгөөд саяхан АНУ, Израиль, Иран, БНАСАУ-ыг хамарсан цөмийн дайн нүүрлэж мэдэх тухай сануулж амжсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.