Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМЕРИКИЙН ТОЛГОЙ БАЯЧУУЛ буяны үйлсэд шамдан орлоо

 Хөрөнгө оруулагч Уоррен Баффет болон “Microsoft”- ын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн санаачилсан “The Giving Pledge” уриалгад АНУ-ын 38 тэрбумтан нэгдэж, хуримтлалынхаа талаас илүү хувийг буяны ажилд хандивлахаар болжээ. Дээрх 40 сайн санаатны нэрсийн жагсаалтыг givingpledge.org цахим хуудаснаас бүрэн эхээр нь харж болох юм байна.

Нэрт найруулагч Жорж Лукас, Нью-Йоркийн амбан захирагч Майкл Блүүмбэрг, CNN компанийн үүсгэн байгуулагч Тэд Тернер, хандивлагч Дэвид Рокфеллер, “Microsoft”-ын үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен болон бусад тэрбумтны нэр жагсаалтад багтжээ.

Тэдгээр нигүүлсэнгүй сэтгэлтэн бүх хуримтлалынхаа дийлэнх хэсгийг анагаах ухааны судалгааны ажил хийгээд бусад төрлийн буяны ажилд зарцуулахаар шийдсэн бөгөөд яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан захиа тус бүрчлэн бичсэн аж. Өнгөрсөн зургадугаар сард Уоррен Баффет Билл Гейтсийн хамт Америкийн тэрбумтнуудад хандаж, хөрөнгө мөнгөнөөсөө буяны ажилд хандивлах уриалга гаргасан юм.

Эдүгээ тус улсад 400 орчим тэрбумтан байгаагаас үзэхэд “The Giving Pledge” уриалгад Америкийн 10 тэрбумтан болгоны нэг нь хамрагдсан байна. Билл Гейтсийн хувьд дэлхийн хамгийн том буяны сангийн үүсгэн байгуулагч бөгөөд нийт 28 тэрбум доллар төвлөрүүлж чаджээ. Уоррен Баффет нийт хөрөнгийнхөө 99 хувь буюу 47 тэрбум долларыг Билл Гейтсийн буяны санд өвлүүлэх гэрээслэл бичсэн тухайгаа зарласан билээ.


Д.МӨНХЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.