Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лэди Гага 13 “горьдлого”-той

 Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг томоохон наадмуудын нэг “MTV–Video music awards” ирэх сарын 12-нд болох бөгөөд нэр дэвшигчид нь тодорлоо. “Дахиад л Лэди Гагагийн тухай дурдах нь. Энэ залуу хатагтай нийт 13 номинацид нэр дэвшиж, дээд амжилт тогтоогоод байна.

Тэр шагнал гардуулах ёслол болтол 13 “горьдлого” тээж явах нь” хэмээн зохион байгуулагчид нь ярьжээ. “13 гэдэг муу ёрын тоотой ижил байгаа нь надад илүү таалагдаж байна” хэмээн Лэди Гага хошигносон байна. Түүний араас реппер Эминэм ес, В.О.В тав, Кэйша гурван номинацид нэр дэвшсэн үзүүлэлттэй байна. Энэ жилийн “MTV–Video music awards”-ын шинэ залуу дуучны шагналыг Жастин Бибер “Baby” дуугаар хүртэх магадлал өндөр байгаа бөгөөд та өөрийн саналаа www.mtv.com сайтаар өгч болох аж.

ОНЫ ШИЛДЭГ ВИДЕО КЛИП

Лэди Гага – “Bad Romance”

Флоренс – “Dog Days are Over”

Марс хүрэх 30 секунд– “Kings and Queens”

Лэди Гага & Бьёонсе – “Telephone”

Эминэм – “Not Afraid”

Б.о.Б & Хайлей Уильямс– “Airplanes”

ЭМЭГТЭЙ ДУУЧНЫ ШИЛДЭГ КЛИП

Лэди Гага – "Bad Romance"

Кэйша – "Tik Tok"

Кэти Пэрри & Снүүп Дог – "California Gurls"

Лэди Гага & Бьёонсе – "Video Phone”

Тэйлор Свифт – "Fifteen"

ЭРЭГТЭЙ ДУУЧНЫ ШИЛДЭГ КЛИП

Эминэм– "Not Afraid"

Ашер & Will.I.Am – "OMG"

Б.о.Б & Хайлей Уильямс – "Airplanes"

Дрэйк – "Find Your Love"

Жэйсон Дэруло – "In My Head"

ШИЛДЭГ БҮЖИГТЭЙ КЛИП

Лэди Гага – "Bad Romance"

Энрикю Игласес & Пит булл – "I Like It"

Каскада- "Evacuate The Dancefloor"

Дэвид Гүйтта & Экон – "Sexy Chick"

Ашер & Will.I.Am – "OMG"


Ж.ТЭГШЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.