Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Twitter”-ийн 20 тэрбум дахь “жиргээ”

 Залуусын харилцааны гүүр болсон Тwitter.com-ын 20 тэрбум дахь бичлэгийн эзнээр Токио хотын график дизайнер залуу тодорлоо. Гринвинчийн цагаар өнгөрсөн бямба гаригийн 15.44 цагт тэрбээр “GGGGGGo Let’s go” хэмээн бичсэн нь 20 тэрбум дахь бичлэг болсон аж. Тэд өнгөрсөн гуравдугаар сард 10 тэрбум дахь бичлэгийн баяраа тэмдэглэж байсан бол ердөө таван сарын дотор амжилтаа хоёр дахин ахиулж чадсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн 20 тэрбум дахь бичлэгийн эзэн “Сугалаанд хожсоноос ч гайхалтай санагдсан. Надаар тоглож байна гэж бодсон ч дэлхийн өнцөг булан бүрээс баяр хүргэсэн сая сая мессеж ирж байгаад баяртай байна” гэжээ. Сонирхуулахад, “Twitter”-т 140 тэмдэгтэд багтаан сэтгэгдлээ бичих боломжтой байдаг.

Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.