Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМТАТ ХООЛЫГ АЯЛГУУ БОЛГОСОН “НАНТА” МОНГОЛД

Солонгосын хөгжмийн ертөнц, драм болон хошин урлагийн хамгийн нэр хүндтэй төлөөлөгчийн нэг “Нанта” хамтлаг энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй тоглолт хийхээр болжээ. 1997 онд байгуулагдсан эл хамтлагийн уран бүтээлчид хүнсний ногоо, гал тогооны хэрэгсэл ашиглан элдэв дуу, авиа гарган, жүжигчилсэн хэлбэрээр тоглолт хийдгээрээ онцлог бөгөөд дэлхий даяар дөрвөн сая гаруй шүтэн бишрэгчтэй.

“Бродвей” театрын тайзнаас үзэгчидтэй мэндчилж, Эдинбургийн олон улсын театрын наадмын шилдэг дебют хамтлагаар шалгарсан “Нанта”-гийнхан “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний хүрээнд Монгол Улсад анх удаа тоглох гэж буй нь энэ.

Тус хамтлаг улсдаа бие даасан тоглолтоо хийдэг Мён Дон, Ганбук Жён Дон, Ганнам, Жежүд хувийн театртайгаас гадна хоол хүнс, гал тогооны хэрэгслээс ямар дуу авиа гардгийг судалдаг лаборатори, кимчиний музейтэй. Монголд хийж буй “Нанта”-гийн тоглолтод Солонгосын залуусын дунд нэрд гараад буй брейк бүжгийн хамтлаг оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, “Монгол дахь Солонгосын жил” аравдугаар сард болох БНСУ-ын хоолны өдрүүдээр өндөрлөж, ирэх онд БНСУ-д “Солонгос дахь Монголын жил” арга хэмжээ нээлтээ хийх юм билээ.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.