Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цөмийн энергийн газар хууль бус шийдвэр гаргасан уу

Цөмийн энергийн газраас саяхан “Хан Ресурсэз” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ. Тус компани 2007 онд дэлхийн үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгож эхэлсэн бөгөөд энэ нь 2009 онд шинээр баталсан Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн гэж тэд үзсэн байна.

Тэгвэл үүнийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэ сарын 2-нд хуралдаж, 2007 оны үйл ажиллагааг 2009 оны хуулийг үндэслэн буруутгаж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн үзсэн байна.

Цөмийн энергийн газар нь өнгөрсөн сарын 19- нд мөн “Хан ресурсэз инк” 58 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Төв Азийн Уран” ХХК-ийн лицензийг хүчингүй болгосон нь ч мөн үндэслэлгүй гэдгийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс тогтоожээ.

Энэ хугацаанд тус компани үйл ажиллагаагаа зогсоосноос багагүй чирэгдэл учраад байгаа бөгөөд давж заалдах шатны хуралдааныг хүлээж байгаа аж.

Ийнхүү Цөмийн энергийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж буй нь компанийн үйл ажиллагаанд саад болсоор байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.