Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анхны парламент есдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн

Монгол Улсад ардчилсан сонгууль 1990 оны долдугаар сард болж, АИХ-аас байнгын ажиллагаатай анхны парламент Улсын Бага хурлыг байгуулснаас хойш 20 жил өнгөрчээ. Уг ойг ирэх сарын эхний хагаст тэмдэглэхээр УИХ-ын даргын захирамж гарч, Ажлын хэсгийг Г.Батхүүгээр ахлуулсан билээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн Ө.Энхтүвшин, С.Баярцогт, З.Алтай, Су.Батболд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Дондог, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар ажиллаж байна.

Ой тэмдэглэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг тэд хариуцаж байгаа бөгөөд санхүүжилтийг нь 2010 оны нэгдсэн төсвийн урсгал зардлаас гаргах аж. УБХ анхдугаар чуулганаа 1990 оны есдүгээр сарын 13- нд хийж байжээ. УБХ дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргаас гадна 50 гишүүнтэй байв.

Тус парламентад МАХН 33, МоАН 13, МСДН дөрөв, МҮДН гурван суудалтай байв. Намуудын төлөөлөл эн тэнцүү шахам хангагдаж байсан нь пропорциональ хувилбараар суу дал хуваарилсанд байв. 50 гишүүнийг АИХ-аас УБХ-д сонгохдоо сонгогчдын тав, түү- нээс дээш хувийн санал авснаар хувь тэнцүүлж сонгож байжээ.

УБХ таван Байнгын хороотой байв. Төрийн байгуулалтын байнгын хороог Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүйн байнгын хороог Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Л.Цог, Эдийн засгийн байнгын хороог Ерөнхий сайд, УИХын гишүүн асан, ҮШН-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хороог Сангийн дэд сайд Т.Очирхүү, Эмэгтэйчүүд, хүү хэд, залуучуудын байнгын хороог Элчин сайд Р.Хатанбаатар нар удирдаж байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүдээс Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Ганбямба, С.Баяр нар УБХ-д сонгогдож байжээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.