Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аав охин хоёрын гэрлэлт

Австралийн телевизийн нэвтрүүлгээр нэгэн хачирхалтай хос нууцаа дэлгэсэн юм.

Долоон жилийн турш дотно харилцаагаа нууцалсан Жон нэг л өдөр охинтойгоо хамтран амьдарч, хоёр хүүхэдтэй болсноо үзэгчдэд хуучилжээ.  

Охиноо нэг настай байхад нь хаяад явсан түүнийг гучин жилийн дараа охин Жэнни нь олсон аж. Эхэндээ тэд эцэг охины ёсоор холбоотой байсан боловч удалгүй бие биедээ татагдах болсон гэнэ.

Энэ харилцаа нь долоон жилийн өмнөөс эхэлж, эцэстээ тус тусын гэр бүлээ цуцлуулсны дараа хамт амьдрах болжээ.  Тэдний анхны хүүхэд эндсэн боловч өдгөө есөн сартай охин Селесте нь эсэн мэнд бойжиж байна.

Тэд үүнийгээ нотлохоор бяцхан Дийвсийг студид дагуулж ирэхээ ч мартсангүй. Өмнөх нөхрөөсөө хоёр ч хүүхэдтэй Жэнни “Дотно харилцаа үүсгэхэд бидний хэн нь ч уруу татаагүй” хэмээн нэвтрүүлгийн үеэр өгүүлсэн байна.

Тэрбээр гучин жилийн дараах уулзалтаас хойх нь эцгийгээ эр хүнийг хайрлах сэтгэлээр харах болсон гэдэг.  Жэнни “Би түүнийг нэлээд хайсан. Эцэст нь арайхийн олж уулзахад шөнийн цэнгээний газар нэгэн залуутай танилцсан юм шиг л сэтгэгдэл төрсөн.” 

Өдгөө 61 настай ноён Дийвс охиныхоо хамт Өмнөд Австралийн Гамбер Уул хэмээх газар амьдарч байгаа аж. Тэрбээр эл хачирхалтай харилцааныхаа тухай “Хууль бус гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барих тун хэцүү” хэмээжээ. 

Харин Жэннигийн хувьд энэ бүхэн өөр хүнтэй дотно харилцаанд орж байгаа юм шиг санагддаг гэнэ. Өнгөрөгч сард Гамбер Уулын шүүх тэдний харилцааг цус ойртох аюултай хэмээн дүгнэж хоригложээ.

Тиймээс тэднийг камераар хянах болсон хэмээн цагдаагийн ажилтан өгүүлсэн байна.  Энэ шийдвэрийг аав охин хоёр ч зөвшөөрчээ.

Тэд шоронд хоригдохгүйн тулд дахин бэлгийн харилцаанд орохгүй хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр “Бид үүнээс хойш хэвийн амьдралаар амьдарч сайхан гэр бүлийг бий болгоно” хэмээн амласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.