Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮЙМРЭЭС ГАРЧ БУЙ ОРОС

Хэт халууны улмаас ОХУ-д гарсан түймэр намдахгүй байгаа ч тус улсын гал сөнөөгчид байдлыг хяналтдаа авч чадсан байна. Түймрийн улмаас бэлчээр, улаан буудайн тариалан хуйхлагдаад бай гаа юм. Тус улсын Онц байдлын яамны мэдэгдсэнээр түймрийн улмаас 28 хүний амь үрэгдэж, 77 орчим тосгон түймрийн аманд ирээд байсан юм. Гэвч гал сөнөөгчид байдлыг хяналтдаа авч нүүлгэн шилжүүлэлт амжилттай хийсний үр дүнд лхагва гаригаас хойш хүний амь эрсдсэнгүй гэж АР агентлаг мэдээлэв.

Нийслэл Москва хотын зүүн болон өмнөд дүүрэг рүү орж ирсэн түймрийн аюул ыг зайлуулахад гал сөнөөгчдөөс гадна тус хотын олон мянган сайн дурынхан бүх хүчээ дайчлан оролцсон байна. Ялангуяа 850.000 хүнтэй Воронеж дүүрэг рүү хэзээ мөдгүй орж ирэх гэж байсан түймрийн аюулыг Масловка тосгоны орчим унтраахад сайн дурынхан хэлж баршгүй тус үзүүлсэн гэдгийг Онц байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Елена Чернова онцлон дурджээ.

Нийслэлийн ойролцоо наймдугаар сарын 2-нд 320 орчим түймэр дэгдсэн ч 210 орчмыг нь иргэдийн туслалцаатайгаар цурманд оруулжээ. Түймрийн аюул нийс лэлээс гадна Новгород, Рязань хот орчмыг түйвээж, Мордов, Татарстан хүрээд байгаа юм. Аюулын улмаас 316.000 га газар сүйдээд байгаа ч гал сөнөөгчид, сайн дурынхан өн гөрсөн хоёр өдөр хүний амь нас сүйдэхээс сэргийлж чадлаа.

Гэвч түймрийн улмаас хот ыг бүрхсэн утаа, угаарыг зайлуулахад хүч хүрэхгүй байгаа аж. Цаг уурын албаны мэдэг дэж буйгаар 1972 оноос хойш ОХУ-ын баруун болон төв хэсгийг хамарсан ийм ган ганчиг өнөөг хүртэл тохиож байгаагүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногтт эдгээр нутгаар 35-38 хэм хүртэл халсан нь жилийн энэ улиралд тохиолдож байгаагүй үзүүлэлт юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.