Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Он цагийн уртад үл өөрчлөгдсөн амьтан

 Үлэг гүрвэлтэй зэрэгцэн 200 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан зарим амьтан өнөөдөр хүртэл оршиж байгааг Шотландын Глазгогийн их сургуулийн эрдэмтэд олжээ. Сам хорхойн төрөлд багтах тэрхүү амьтан цайвар өнгийн хайрстай, 10 см хүртэл өсдөг бөгөөд тогтоол ус, цөөрмөөр орон гэрээ хийдэг байна.

Ус ширгэн, нуур цөөрөм хатахад нас биед хүрсэн хорхойнууд үхэж, өндгүүд нь үлддэг. Хурын ус үерлэж, тогтоол бий болоход, өндөгнөөсөө гарсан зулзагууд амьдралаа үргэлжлүүлнэ. Тэрхүү хорхой нь хос эрхтэнтэй тул нөхөн үржихэд ямар нэгэн саад байдаггүй онцлогтой.

Тэд нэг удаагийн үржлээр бүхэл бүтэн сүрэг үүсгэх чадвартай. Өнөөг хүртэл анхны хэлбэрээ хадгалан, оршсоор буйн нууц нь энэ гэнэ.




Б.ЭГШИГЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.