Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад чихрээс бактери илэрчээ

БНХАУ-аас оруулж ирж байгаа нийлэг ууттай цэлцэгнүүр, савхан чихрээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактериас гадна хүнсний зориулалтын бус будаг илэрсэн байна.

Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын байцаагчид БНХАУ-аас дамжин орж ирж буй чихэр, нийлэг ууттай, соруултай ундаа зэрэгт хийх шалгалтаа өндөржүүлжээ.

Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн аж. Тухайлбал, өнгөрсөн сарын 21-ний өдөр БНХАУ-аас 23-48 ДГА улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр импортлон оруулж ирсэн 26 хайрцаг шоколадтай чихэр, 22-ны өдөр 14-28 ГСА улсын дугаартай суудлын машинаар импортолсон 40 хайрцаг цэлцэгнүүр, ундаа, долдугаар сарын 23-ны өдөр 32-84 ДГА, 53-86 ДГА, 35-53 ДГА улсын дугаартай суудлын машинаар импортолсон 110 хайрцаг савхан чихрээс авсан дээжээс гэдэсний эмгэг төрөгч бактери болон бусад төрлийн нян илэрсэн байна.

Шинжилгээний дүнг үндэслэн дээрх бүтээгдэхүүнүүдийг хурааж, устгалд оруулсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүнийг дахин нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

Тиймээс ард иргэдийг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа БНХАУ-аас орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг ху дал дан авахдаа сонор сэрэмж тэй байхыг анхааруулж байна.

Б.Энх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.