Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЮУЛ дагуулсан аадар

Солонгосын хойгт орж байгаа ширүүн борооны улмаас Хойд Солонгосын эргээс БНСУ руу газрын мина урсан ирж байгаа тухай Сөүл мэдэгдэв. Хилийн ойролцоо бүсэд загасчилж байсан тус улсын хоёр иргэн өчигдөр модон хайрцагтай газрын мина олсон байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдэгдсэнээр загасчид уг зүйлийг гэр рүүгээ авч явсан нь замдаа дэлбэрч нэг нь амь үрэгджээ. Долдугаар сарын 31-нээс хойш нийтдээ 31 хайрцаг мина БНСУ-ын нутагт урсан ирээд байгаа гэнэ. Сөүл үүнийг санаатай үйлдэл гэж хараахан зарласангүй.

Тус хоёр орны 250 км урттай хилийн дагуу 1953 оны дайны үед байрлуулсан газрын мина цөөнгүй байдаг бөгөөд Хойд Солонгосын нутагт хүчтэй цутган орж байгаа борооны улмаас ил гаран урссан байх магадлал өндөр байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.