Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сөрөг хүчний удирдагчдыг баривчилжээ

ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотод цуглаан хийж, тус улсын Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх гэсэн сөрөг хүчний жагсаалыг эрх баригчид хөөн тарааж, олон арван хүнийг баривчилсан тухай ВВС мэдээлэв. Дотоод хэргийн яамны хэв журам сахиулагчид, цэргүүд Москвад жагсаал хийсэн иргэдийн Улаан талбай орох замыг хааснаар мөргөлдөөн үүсчээ.

Иргэдийн зарим нь тухайн үед болж байсан мото- шоуг үзэж байсан хүмүүстэй нийлэн талбайд орж ирснийхээ дараа хүний эрхийг хүндэтгэх тухай уриа хашгирч эхэлсэн агаад цагдаа нар шуурхай хөдөлж тэдний үйл ажиллагааг зогсоон, саатуулжээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор сөрөг хүчний удирдагч Борис Немцов, Сергей Удолцов нар байсан аж. Москва дахь Карнегийн төвийн ажилтан Маша Липман “Сөрөг хүчний эсэргүүцэл өсөн нэмэгдэж, хүчээ авах бий гэдгээс эрх баригчид айж байгааг энэ үйл явдал нотлон харууллаа.

Түүнээс гадна эдийн засгийн хямралын улмаас Засгийн газрын бодлогод дургүйцэх явдал хаа сайгүй байна. Гэхдээ хэмжээний хувьд бага ч, дургүйцэл нь асар их” гэж ВВС-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар хоёр жил хүрэхгүй хугацааны дараа парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас Кремль жагсаал цуглаанд эмзэг хандаж байна гэсэн дүгнэлт өгч байгаа юм.

Санкт-Петербургт болсон жагсаалын үеэр 60 гаруй хүнийг баривчилсан агаад сүүлийн үед хүчирхийлэл үйлдэх нь улам бүр нэмэгдэж байгаа “Үндэсний большевик” хөдөлгөөний гишүүд олонх нь байсан тухай “Ройтерс” мэдээлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.