Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав

Сүүлийн үед эрүүгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа. Хүнийг санаатайгаар хөнөөх, золгүйгээр амиа алдах, өөрийгөө егүүтгэх, орон байрны хулгайгаас гадна ямар ч зөвшөөрөлгүй атлаа бие, машиндаа галт зэвсэг авч явдаг иргэн олширч байгааг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж байна.

Аялал зугаалга, амралтын улирал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас галт зэвсэг биедээ авч явсан цөөнгүй тохиолдлыг илрүүлэн, холбогдох арга хэмжээ авчээ.

Тухайлбал, энэ сарын 29-нд “Форд” маркийн машинтай хэсэг залуу зэвсэгтэй явж байна гэсэн мэдээлэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн аж.

Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар тэдгээр залууг Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулжээ.

Тэд 22-23 настай, СУИС-ийг төгссөн байж. Залуус буу эзэмших ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд “Хүнээс худалдан аваад явж байна” гэж мэдүүлжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.